Авлигатай тэмцэгч Ван Цишань Хятадын Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай

Тяньаньмэний талбай дахь Ардын хурлын ордонд энэ сарын 18-нд (2017.10.18) эхэлсэн Хятадын Коммунист намын (ХКН) XIX их хурлын 2287 төлөөлөгчид дэлхийн хамгийн том улс төрийн байгууллагын  89 сая 447 мянган гишүүнийг төлөөлөн ирсэн. Тэд бүтэн долоо хоногийн турш ХКН-ын үйл ажиллагааг авч хэлэлцэн Төв хороо, ХКН-ын Сахилга дэг журмын Төв комиссийг шинэчлэн сонгоно. Дараа нь шинэ Төв хорооны нэгдүгээр чуулганаар ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчоог сонгох юм. Энэ пирамидын дээд хэсэг Улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүний тав нь насны хязгаарлалтын (тэтгэвэрт гарах нас нь 68) улмаас солигдох ёстой тул Байнгын хорооны гишүүдийн тоо өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй.

Хятад онцлогтой социализм

Эрх баригч ХКН ба түүний сонирхлын хүрээнд нийгэм, эдийн засгийн салбар, гадаад бодлого, мөн 1.3 тэрбум хүнтэй орны үзэл сурталын бодлого хамрагдаж байгаа. Намын дээд байгууллага Их хурал нь ирэх таван жилд дээр дурдсан бодлогын цаашдын чиг хандлага ямар байх вэ гэдгийг торхойлох юм. Си даргын хэлснээр, Засгийн газар нь “орчин үеийн төсвийн системийг бий болгох явцыг хурдасгах, хариуцлагыг өндөржүүлэх, төв болон орон нутгийн засаг захиргааны хоорондын фискаль харилцааг тэнцвэржүүлэх тал дээр ажиллах гэнэ.

0001-1-300x200 Авлигатай тэмцэгч Ван Цишань Хятадын Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай

Хятад хэрэглээг эдийн засгийн хөгжлийн үндэс болгон бэхжүүлэх ёстой бөгөөд хөдөө орон нутаг ба хотын ялгааг арилгах, дунд ангийг өргөжүүлэн тэлэх тал дээр ажиллах ёстойг Си Жиньпин хэлсэн байна. Мөн үйлдвэрлэлийн хэтэрсэн хүчин чадлыг хязгаарлах, өрийн өндөр төвшинтэй тэмцэх ажлаа Бээжин эрэлтийн үндсэн дээр бүтцийн өөрчлөлт болгон үргэлжлүүлэнэ гэж тэр сонсгов.

БНХАУ-ын дарга Си Жиньпин намын хурлын илтгэлийнхээ эхэнд “хятад онцлогтой социализм”-ын давуу талыг дурьсан байв. Энэ нь 2022 онд болох дараагийн их хурлын хувьд маш чухал асуудал. Учир нь энэ онд ХКН байгуулагдсаны 100 жилтэй давхцах юм.

Одоо Си Жиньпин Мао Зедуны дараах хүчтэй лидерүүдийн нэг гэж тооцогдож буй. Маогоос хойш Хятадад засаг нь удирдах байгуулагуудын зөвшилцлийн үндэс, хамтын лидерлэл дээр зогссон байв. Энэ бүгд Си-г гарч ирсний дараа өөрчлөгдөж эхэлсэн юм. Си Жиньпиныг засагт байх хугацаанд Ху Жиньтао гэх коммунист залуучуудын жигүүрийн хүч мэдэгдэхүйц буурсан бөгөөд Зян Земины нөлөө ч их буурсан.

“Шинэ Ерөнхий сайд” Ван Цишань

Одоо Байнгын хороонд шинээр хэн, хэн орж ирэхийг хэн ч мэдэхгүй байна. Энэ нь Их хурлын сүүлийн хоногуудад тодорхой болох юм. Гэхдээ хүчирхэг авлигатай тэмцэх кампанийн өнөөгийн захирал Ван Цишанийг Ерөнхий сайдаар томилох хувилбар бодит байж болох юм.

Ван-Цишань-300x169 Авлигатай тэмцэгч Ван Цишань Хятадын Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай

Ван Цишань

Ерөнхий сайдын үүрэг нь уламжлалаар их чухал. Журмын дагуу тэр Засгийн газрыг толгойлон эдийн засаг ба бусад бодлогыг хариуцна. Тэр нь намынх биш Засгийн газрын байр суурь болохоор Ерөнхий сайд ирэх гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулган хүртэл техник  талаасаа батлагдахгүй. Ван Цишанийг Ерөнхий сайдаар томилох нь эдийн засгийн шинэчлэлийн хувьд эерэг үр дагавартай. Ван нь шийдвэр гаргадаг хариуцлагатай нөлөө бүхий хүн юм. Түүнийг бүх систем нь хүндэтгэн түүнээс сүрддэг.

2013 онд Хятадад хэрэгтэй шинэчлэлийн эхлэл бий болж, бодлогод заагдсан байсан. Гэтэл сүүлийн дөрвөн жилд хийсэн зүйлээр маруухан байна. Эдийн засагчдын хэлж буйгаар төлөвлөгөөний 10-15 хувь нь л бүтсэн аж. Шинэчлэл яагаад урагшлаагүйн нэг шалтгаан нь Ерөнхий сайд Ли Кэцян улс төрийн том нөлөөгүйд байгаа. Тиймээс хүчтэй Ерөнхий сайд шинэчлэлийг  урагшлуулж түлхэх ёстой.

Шинэчлэл сул явагдсаны бас нэг хүчин зүйл нь Си өөрөө. Тэр шинэчлэлийн хувийн хариуцлагыг 2013 онд өөртөө авсан ч түүнийг урагшлуулах хүчин чармайлтаа хийгээгүй. Бүтцийн шинэчлэл бүр нь хүндрэлтэй тулгарахаар тэр зогсдог. Түүнд жишээлбэл, улсын үйлдвэрүүдийн давамгайллыг зогссох үнэнхүү эрмэлзэлтэй гэдгийн хангалттай гэрчлэх зүйл алга. Энэ бүгд нь Ван Цишанийг Ерөнхий сайд болгох бас нэг шалтгаан байж болох юм. Үүний зэрэгцээ, улсын үйлдвэрүүд, суурингууд, муж банкууд ба “сүүдрийн” банкууд өнөөгийн системд эзэлж буй байр сууриа тавиад өгөх сонирхолгүй байна.

ХКН-ын хяналт шалгалтад 1.4 сая нам, улсын албан хаагч хамрагджээ

Эдийн засгийн шинэчлэл нь нэмэн зохицуулалт, үнэт цаасны зах зээлийн нээлт зэргийн салбарт л явагдана гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хараад байгаа. Гэхдээ эдгээр өөрчлөлт нь аажуу урагшлах байх. Эдийн засагчид банк, санхүүгийн салбар, улсын үйлдвэр, өрхийн аж ахуйн бүртгэлийн системд хатуу шинэчлэл хийгдэх ёстой, эдийн засгийн өсөлт нь эрс буух ёстойг хэлээд байгаа. Гэтэл улстөрчид үүнийг хийх хүсэлгүй. Учир нь  ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлт зэрэг нь намд асуудлууд үүсгэж магадгүй.

chinese-corruption-300x196 Авлигатай тэмцэгч Ван Цишань Хятадын Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай

Гадаад бодлого нь тэргүүн чиглэл хэвээр үлдэнэ. “Нэг бүс-нэг зам” гэсэн Си даргын төсөл ирэх таван жилд үргэлжлэх нь тодорхой. Си Жиньпины эхний таван жилийн удирдлага нэн түрүүнд авлигатай хийсэн тэмцлээр дурсагдаж байгаа. ХКН-ын хяналт шалгалт 1.4 сая нам, улсын албан хаагчдыг энэ тэмцлийнхээ явцад шийтгэсэн байгаа. Жижиг зөрчил гаргасан “ялаа”-нуудаас гадна өндөр төвшний авлигын “бар”-нуудыг шийтгэсэн байв. Си даргын ажлын эхэнд Ляонин мужийн захирагч, Чунцин хотын намын хорооны дарга сайд асан Бо Силай баривчлагдан шийтгэгджээ. Бүх насаараа хоригдох ялаар ХКН-ын ТХ-ны байнгын хорооны гишүүн өмнө нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд байсан Жоу Юнкан шийтгэгдлээ.

Намын их хурлын өмнө ХКН-ын Төв Хороо янз бүрийн төвшний удирдагчдын “ичгэврийн жагсаалтыг” нийтэлсэн байна. Түүний эхэнд Чунчин хотын намын хорооны дарга Сунь Чэнцай, Тяньжинь хотын тэргүүн асан Хуан Синго, Сянган, Макао, Тайвань ба гадаадад суугаа нутаг нэгтнүүдийн хэрэг эрхэлсэн хорооны экс дарга Сунь Хуайшань, Хууль зүйн сайд асан У Айин, Фужянь мужийн экс дарга Су Шулинь, Ганьсу мужийн  намын экс дарга Ван Саньюнь, БНХАУ-ын даатгалын газар ба хяналтын хорооны дарга асан Сян Зюньбо, Цянсу мужийн орлогч захирагч асан Ли Юньфэн, Хятад АЧА-ийн генерал асан Ван Жяньпин, Нисэх хүчний экс улс төрийн комиссар Тянь Сюсы, Хэбэй мужийн дэд захирагч асан Ян Чунъюн, Сангийн яамны Авлигын эсрэг хорооны экс тэргүүн Мо Жяньчэн нарын нэр байгаа. Тэднийг намаас өмнө хөөсөн ч эцсийн шийтгэлийг энэ их хурал дуулгана.

Намын дүрмэнд Си Жиньпины нэр орох бололтой

Өргөн цар хүрээтэй авлигын эсрэг кампани нь боловсон хүчнийг “царцаасан”. Учир нь хэн ч  мөрдөн байцаалтад орохоос айдаг болсон байна. Си даргын хувьд тэр сүүлийн жилүүдэд хүчтэй лидер ба сэтгэгч гэдгээ харуулсан. Тэрбээр “Нэг бүс-нэг зам”, гэсэн санаачлага мөн 454 хуудастай “Хятадын удирдлага” гэсэн номоороо Хятадын талаарх өөрийн үзэл санаагаа дэвшүүлэн  тавьсан байгаа.

Намын их хурал нь Үндсэн хуулиндаа Си даргын санаа бодлыг оруулах эрмэлзэлтэй юм шиг байна. Ингэх аваас Си нь Хятадын коммунизмын гүнзгий сэтгэгчдийн нэг болох юм. Нэн ялангуяа тэр нь социализм байгуулж байгаа оронд чухал болно. Си Жиньпин нь шинэчлэгч гэхээсээ илүүтэйгээр “алсыг харагч” учраас тэр их болгоомжтой. Харин ХКН-ыг бэхжүүлэх нь түүний тэргүүн зорилт байгаа учраас энэ их хурал үүнийг өөрчлөхгүй.

Авлигатай тэмцэх кампани армийг ч хамаарсан ба хэд хэдэн том генералууд бүх насаар хоригдох ял авсан байв. Си Жиньпин “Найман заалттай журам”, “Зураан хорио” гэсэн санаачлагыг дэвшүүлэн түүнийгээ намын амьдралын гол зохицуулах  баримт болгосон байгаа. Эдгээр найман санаачлагыг ард түмэн нь дэмжиж байгаа. Авлигын эсрэг кампани нь “эрсдэл хийгээд яахав” гэсэн болгоомжлол гарган эдийн засгийн идэвхийг боож байгаа гэсэн яриа бий. Си дарга авлигыг дийлтэл урт замыг туулах ёстойг хэлж байсан юм.

131112084746-china-communist-party-1024x576-300x169 Авлигатай тэмцэгч Ван Цишань Хятадын Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай

Их хурлаар намын дүрмэнд өөрчлөлт орох байх. Албан бус мэдээллээр намын дүрмэнд Си Жиньпины нэрийг оруулах сурагтай байгаа. Тэгвэл тэр Мао Зэдун, Дэн Сяопин нарын дараах гурав дахь хүн болно. Гэхдээ амьд ахуйд нь нэр нь дүрэмд орсон Мао даргын дараах хоёр дахь хүн болно. “Өөрийн үйл ажиллагаандаа марксизм-ленинизм, Мао Зэдуны үзэл санаа, Дэн Сяопиний онол болон гурвалсан төлөөллийн (үйлдвэрлэх хүчин, соёл, хүн амын өргөн хүрээ) чухал үзэл санааг” ХКН –ын дүрмэнд заасан байдаг. ХКН-ын ТХ-ны 18-р чуулганы зургадугаар бага хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпины статусыг ХКН-ын ТХ-ны “цөм” гэж сая тогтоож өгсөн байгаа. Энэ “цөм” нь түүнийг 2022-2023 онуудын дараа дахин  засагт  байлгах боломжийг гаргаж байгаа юм. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал.

Эх сурвалж: ОХУ-ын хэвлэлийн тойм

Бэлтгэсэн М.ЭРДЭС

 

Түлхүүр үг: ,,

  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү