Цагдааг харалгүй мөргөсөндөө гэмшиж байна гэжээ

Энэ сарын 16-ны 16.00 цагийн орчимд Контенинтал зочид буудлын уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчийг мөргөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Замын цагдаагийн алба хаагч Г.Б-г уулзвар дээр зохицуулалт хийж байхад “Ланд Круйзер 200” маркийн автомашин мөргөсөн байна. Цагдаагийн алба хаагч хэргийн дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг, оношилгоо хийлгэсэн бөгөөд биеийн байдал хэвийн үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа талаараа хэлжээ.

Харин цагдааг мөргөсөн жолооч “Тухайн үед уулзвар түгжрэлтэй байсан. Миний машин гарахаар зай байсан учраас үүнийг ашиглаад гарах гэтэл нарны гялбаанд цагдаагийн албан хаагчийг харалгүй мөргөж гэмтээсэн. Болгоомжгүй байдлаасаа болж замын цагдааг гэмтээсэндээ гэмшиж байна. Цагдаагийн алба хаагчийн эрүүл мэндэд нь анхаарна” гэжээ.

Эх сурвалж: news.mn

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

3 сэтгэгдэлтэй

  1. САНААНДГҮЙ ИЙМ ЮМ ХЭНД Ч ТОХИОЛДОЖ МЭДЭХ УЧРААС ЖОЛООЧ НАР МИНЬ ТУН ХЯНАМГАЙ ХӨДӨЛГӨӨНДӨӨ ОРОЛЦООРОЙ. ЦАГДААД ХОХИРЛЫ НЬ САЙН ДУРААРАА ГАЙГҮЙ ЮМ ӨГЧИХӨӨСӨЙ.

    Хариулах
  2. Энэ цагдаа нар гэрлэн дохиотой газар зохицуулаад бүх машиныг түгжрүүлээд байх юм. Яг гацвал зохицуулаад бусад үед зүгээр байж байгаа ч гуйж байна

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү