Хурдан эмчлэхгүй бол дорхноо сөгддөг эрхтэн тархи

ЭМЯ-ны Өвдөлт судлал анагаахын ерөнхий мэргэжилтэн, “Чулуунаа” эмнэлгийг үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор, их эмч Ш.ЧУЛУУНААТАЙ тархины үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Хүн тархиныхаа үйл ажиллагааг хэрхэн дэмжвэл зохистой вэ?
-Бие эрхтний дархлаанаас хамаарч өсч хөгжиж байдаг хамгийн чухал эрхтэн бол уураг тархи.Өнгөрсөн онд Япон улсын Якохама хотод дэлхийн 185 орны 2000-гаад эмч, судлаачид цугларч, эрүүл мэндийн салбарт биеэ даасан шинжлэх ухаан болон хөгжиж буй өвдөлт судлалын талаар туршлага солилцсон. Хүний өвчлөл тархины баланс алдагдсанаас болдог гэдгийг дэлхийн эрдэмтэд гаргаад ирсэн. Аливаа нэг тавгүй мэдрэмж, өвдөлт нь хүний биеийн дархлааг сулруулж, архаг өвдөлт, бухимдал, нойргүйдэл нь явсаар хүний оюуны чадамжийг бууруулдаг юм байна. Нэг ёсондоо тархи тэжээлгүйдэлд ордог гэсэн үг. Тиймээс тархийг нас насанд нь тэжээж байх ёстой гэсэн шийдлийг дэлхийн эрдэмтэд нотолчихлоо. Дэлхий нийтээрээ тархины үйл ажиллагааг тэжээдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд хэвшчихсэн. АНУ-ын нийт хүн амын 60, ХБНГУ-ын хүн амын 30 хувь нь тархиа тэжээдэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хоолтойгоо адилхан хэрэглээд дасчихжээ. Мэдрэлийн эд эсээ сэргээдэг, тэжээдэг, стрессгүй, дархлаагаа хэвийн байлгадаг, хэвийн нойртой байснаар оюуны чадамж сайжирч цаашлаад өндөр настнууд зөнөглөх өвчинд өртөхгүй байх нь нийгэм тэр чигээрээ эрүүл, оюунлаг байдгийг өндөр хөгжилтэй орны жишиг харуулж байна.
Тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмжих нь маш чухал
Тархины идэвхтэй үйл ажиллагааг дэмждэг гол бодис юу вэ?
-Тархиныхаа идэвхтэй үйл ажиллагааг дэмжих нь маш чухал. Хүн төрөлхтөнд цор ганц, ургамлын гаралтай тархи тэжээгч бодис бол Гинко гэх модны навч. 20 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн үүсээгүй байх үед л ногоон ургамал болж үлдсэн урт түүх замналтай энэ модны хатаасан навчнаас гарган авсан өндөр чанарын ginkgo biloba-н ханд нь мэдрэлийн эсийг тэжээдэг ургамлын гаралтай бодис мөн юм гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн.Агаарын бохирдлоос /утаа,тоос/ хүчилтөрөгч дутагдах, ажлын ачаалал ихсэх, шалгалт өгөх үед хаврын улиралд анхаарал төвлөрч чадахгүй, сэтгэлийн хямралтай байхдаа эсвэл нойргүйдэлд өртөхдөө тархи мэдрэлийг тэжээгч амин дэмийг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ эм шиг нэг хоёр удаа хэрэглээд үр дүнд хүрэхгүй. 6-7 долоон хоног хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Бид тархийг тэжээгч тэр ургамлыг хоол хүнснээсээ авч чадахгүй. Өөр ямар ч хоолоор орлохгүй учраас үйлдвэрийн аргаар, өндөр стандартаар гаргасан амин дэмийг хэрэглэснээр тархиа хамгаалах боломжтой.
Б.Даариймаа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

  • WordPress
  • Facebook

4 сэтгэгдэлтэй

  1. ӨВЧТӨНҮҮДИЙГ МӨНГӨ БОЛГОЖ ХАРААД, БАЯЖААД ДАРАА НЬ
    ТЭР МӨНГӨӨ ХЭРЭГЛЭЖ ЧАДАЛГҮЙ ӨӨРӨӨ ХҮНД ӨВЧИН ТУСААД ҮХЭХДЭЭ
    ЗАХИА БИЧСЭН ЭМЧИЙН ЗАХИАГ УНШААЧ ЭЭ! !ЗАРИМ ШУНАЛТАЙ ЭМЧ НАРАА

    Хариулах
  2. Эмний сурталчилгаа бна даа. Жоохон ёс зүйтэй байвал яадгийнмб дээ энэ эмч нар.
    Эмчид үзүүлэхээр зөвхөн тэр аптекаас аваарай гэж зааж өгнө. Нөгөө аптек нь аймааар өндөр үнэээр зарна. Өөр аптекэд нөгөө эм нь арай хямд байх жишээтэй.

    Хариулах
  3. энэ бол яг үнэн шүү би ХСЭ-нэлэгний зөвлөх эмчид бөөн чирэгдэл болж байж үзүүлсэн боловч , намайг тэмтэрч үзэх байтгуй зовиурч сонсоогүй мөртлөө шуудал эм бичиж өгөөд л нэг эмийн сангийн нэр хэлж өөр хаана ч байхгүй шүү гэж хэлсэн . Зөвөлгөөч өгөөгүй гомдмоор .Лам олдохгүйбол буцахдаа залан гэгчээр хэсэгийн эмч дээрээ очсондоо хөөрхий
    энэ эмчийг өвчтөнд эмээ шахдаг гэдэгийн дотны хүнээс нь дуулсан шүү бдууштайл юмбайна лээ шүү?

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү