Вакцинжуулалтад жирэмсэн эмэгтэйчүүдийг түлхүү хамруулна

“Томуугийн эсрэг тархлаажуулалт” уриатай вакцинжуулалтын арав хоногийн аян аравдугаар сарын 16-26-ны хооронд явагдаж байна. Энэ аяны хүрээнд аль ч төрлийн вакцинаас хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад нөхөн хамруулах юм. Үүнээс гадна эрүүл мэндийн байгууллагууд вакцинжуулалтад жирэмсэн эмэгтэйчүүд болон зорилтод бүлгийн архаг суурь өвчтэй иргэдийг түлхүү хамруулахыг зорьж байгаа аж. Томуугийн эсрэг вакциныг жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэж болно. Энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй.

Энэ онд 175 мянган тун вакцин буфалтгүй тусламжаар ирж байгаа бөгөөд үүний эхний 50 мянган вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авч, энэ сарын 13-наас эхлэн орон нутаг, нийслэлийн хэмжээнд тарааж эхэлжээ. Иргэд харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдлүүд дээр очиж вакцинд хамрагдах боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн