Туркийн засаг захиргаа Америкийн Ерөнхий консулын газрын ажилтны эхнэр, охин хоёрыг суллалаа. Тэднийг сөрөг хүчний лалын номлогч Фетхуллах Гюлентэй холбоотой хэмээн сэжиглэж, өнгөрсөн долоо хоног Стамбулаас баривчилсан юм. АНУ-ын Ерөнхий консулын газрын ажилтан Метин Топузыг энэ сарын 5-нд саатуулжээ. Түүнийг Үндсэн хуулийн байгууллыг зөрчиж, тагнуул хийж, Туркийн Засгийн газрыг эргүүлэх оролдлого хийсэн гэсэн байна. Вашингтоны зүгээс түүний буруутгасан нь ямар ч үндэслэлгүй гээд хоёр орны хоорондын харилцаанд ан цав үүссэн билээ. Үүний улмаас АНУ, Туркийн хооронд виз олголтын ажил түр хугацаагаар саатсан байна.

Эх сурвалж: Россия 24

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн