iPhone X загварын гар утасны эхний ээлж нийлүүлэгдэхэд бэлэн боллоо. Одоогийн байдлаар нийт 46.5 мянган төхөөрөмж худалдаанд гарахад бэлэн болоод байгаа тухай 9top5mac мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр гар утсыг Хятадаас ачиж, АНЭУ, Нидерланд руу тээвэрлэсэн гэнэ. Үүнээс гадна ирэх сарын 3-нд худалдаанд гарах хүртэл дахиад хэд хэдэн удаа гар утасны нийлүүлэлт хийгдэх аж. Ийнхүү iPhone X гар утасны үйлдвэрлэлийн үзүүлэлт бага байгаа нь TrueDepth камерт хэрэглэж буй эд анги дутагдалтай холбоотойгоор өдөрт 10 мянгаас дээшгүй тооны гар утас үйлдвэрлэгдэж байна.

“Apple” компани өмнө нь огт ийм бага хэмжээний гар утас нийлүүлж байгаагүй юм. Тухайлбал, iPhone 8 гар утас эхний ээлжинд 900 мянга гаруй ширхэг үйлдвэрлэгдэж байв. Шинжээчдийн үзэж байгаагаар тус компани худалдааны эхэн үедээ нэг сая ширхэг гар утас гаргасан ч энэ нь авах хүсэлтэй хүмүүст хүрэлцэхгүй, бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх гэнэ.

Тус компани өнгөрсөн сарын 12-нд Face ID хамгаалалтын шинэ системтэй iPhone X гар утасаа танилцуулсан юм. Хэт улаан сканерын аргаар хэрэглэгчийнхээ нүүр царайг таньдаг уг гар утас харанхуйд ч, эзнээ малгай өмссөн ч таньдаг аж.

By updown

One thought on ““Apple” компани iPhone X-ийг хамгийн доод хэмжээнд үйлдвэрлэжээ”
  1. Iim bichig useg tailagdaagui Setguulch nertei oronzog baidag yumuu, yu bicheed baigaa ni er oilgomjgui ingej ch ajil hiideggui baih shuu !!! Ene nohort Darga ni arga hemjee aw Mongol helnii nairuulga zui durem zaa !!!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн