Францын “Louis Vuitton” загварын ордны дизайнер Николя Гескьер 2018 оны хавар –зуны цуглуулгын кроссын шаахайны эгнээгээ танилцуулж байна. Гутлын гадаад төрхийг гаргахад 1990-ээд оны үеийн сагсан бөмбөгийн сонгомол шаахай ба “Оддын дайн” киноны эзэнт улсын дайрагчдын гутлаас гаргасан байна. Харин дээд хэсгийг нь өндөр технологийн синтетик материалиар, улыг нь резинээр хийж, дундаа V үсгийн нугаралтай хийжээ.

Гутал одоо брэндийн нэрийн барааны дэлгүүрүүдэд зарагдаж байна. Хос шаахай 850 евро буюу 1000 орчим доллараар зарагдаж байна. Ордон мөн энэ онд анх удаа даавуун эх биетэй хувцас гаргажээ. Анхны ийм гутал нь New Runner гэх гүйлтийн шаахайнууд болсон байв. Гутлын эх биеийн гурван давхар V эмблемтай даавуугаар хийсэн байна. Эмблем нь Volez, Voguez, Voyagez (нисэх, агаарт хөвөх, аялах, аялана) гэсэн утгатай.

“Louis Vuitton” компанийг 1854 онд авдар, замын цүнх бүтээгч Луи Вюиттон үүсгэн байгуулжээ. Аксессуар, хувцас, гутал, цаг ба гоёл чимэглэлийн эдлэлийг эрчүүд, эмэгтэйчүүдэд зориулан үйлдвэрлэдэг. Одоо олон улсын LVMH холдингийн бүрэлдэхүүнд багтдаг байна.

Эх сурвалж: HighSnobiety

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн