2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргын шигшээ тоглолтод 25 баг мундиаль буюу баттай шалгаран Орост  ирэх нь тодорхой болов. Өөр нэг мандат нь талбайн эзэн Оросын багт ноогдсон. Халз тулгалтаар хэсгээс адил оноотойгоор шалгарсан зургаан баг тоглолт хийж шалгарна. Ирэх жил Орост баттай ирэх болсон багуудын тоонд Англи, Испани, Польш, Исланд, Серби, Франц, Герман, Португали, Бельгии, Бразили, Аргентин, Колумби, Уругвай, Иран, Япон, Өмнөд Солонгос, Саудын  Араб, Нигери, Египт, Мексик, Панам, Коста-Рика багтаж байна.

Өөр гурван мандатыг хэсгийн тоглотын сүүлчийн шат нь үлдээд байгаа Африкийн орнуудаас шалгарагчид авна. Европын багуудаас Швейцари, Итали, Дани, Хорват, Швед, Хойд Ирланд, Грек, Ирландад шигшээд шалгарах боломжтой. Перу Шинэ Зеландтай, Австрали Гондурастай  ирэх сард тоглон хэн нь цаашид шалгарахаа үзэх юм.

Лионель Месси —Аргентины баатар

Зөвхөн Месси л 11 сарын турш ганцаараа үндэсний шигшээгийн гоолуудыг эсрэг хаалганд оруулан бараг ганцаараа багаа ДАШТ-нд оруулж чадлаа. Арваад хоногийн өмнө багийн байдал их бүрхэг байв. Эцсийн дүнд тэд хэсэгтээ гурваар шалгаран халз тулгаралтаас  зайлсан байв.

Панамын баг түүхэндээ анх удаа  ДАШТ-ний  шигшээд шалгарав. Хамгийн сүүлчийн тоглолтод энэ тэмцээнүүд 1986 оноос хойш шалгарч байсан Америкийн багийг буулган авсан юм. Тэд баяраа  бас цаашид  шалгарсан исландчууд шиг л баярлан тэмдэглэсээр байна.

Украинчууд, америкчууд чиличүүд гэртээ үлдэнэ

Исландчууд хорватуудыг халз тоглолтоос түлхэн гаргаж, хэсгээсээ нэгээр шалгаран украинчуудыг телевизийн үзэгч болголоо.  Конфедарацийн тоглолтоор Орст ирж байсан Чилийн баг гэртээ үлдэв. Тэд хэсгийн тоглолтод эхлээд идэвхитай байсан тэд  энэ намар эрс буун хэсэгтээ зургаад оров.  Бас нэг ийм гунигийг 30 жил  дээд хэсэгт шалгарч байсан АНУ-ын баг амслаа. Тэдний хамт попкронтойгоор телевизийн өмнө валличууд ба голландчууд  суухаар болов. Голландын бүтэлгүй тоглолтын улмаас Робин Раиан  шигээгийн карьераа төгсгөснөө зарлав.

Левандовски 16, катарчууд 15 гоолтой

Польшийн шигшээгийн зүтгүүр Роберт Левандовски хэсгийн тоглолтын 10 тоглолтод 16 гоолын эзэн болов. Түүний буянаар Польшийн шигшээ хэсгээсээ нэгээр гарлаа. Левандовский Бутаны багтай тоглосон бол яана? Буданчууд нийт найман тоглолтод өөрийн хаалганд 52 гоол алдсан гээч.

Түүний 15 гоолыг Катартай тоглосон 90 минутын дотор алдсан юм. Азийн бүсээс  Бутанчуудын буянаар Саудын ба Японы багууд хамгийн олон гоолтой багууд боллоо. Тэд тус бүртээ 44 гоолоор Бутаныг “мялаав”. Германчууд ба бельгичууд 10 тоглолтоор тус бүр 43 гоолтой байв. Лихтенштейн энэ үзүүлэлтээр ганцхан гоолоо Израилийн багийн хаалганд оруулжээ.

Харьцангуй тайван байдал дахь хос дуулиан

Индонези ид шидээр шигшээд шалгарлаа гэхэд гялалзаад байх нь юу бол. ДХБХ  тэднийг засгийнх нь хутгалдааны төлөө 2015 онд шийтгэсэн байв. Дахиад тоглох болсныг нь холбоо бас л дэмжээгүй. Гэтэл ӨАБНУ-Сенегал хоёрын дуулиантай тоглолтын дараа өөр арга байсангүй. Африкийн хоёрын тоглолтын шүүгч Өмнөд Африкийн талд тоглон 2:1 харьцаатайгаар ялуулаад бүх насаараа шүүгч их эрхгүй боллоо. Хоёр багийн тоглолтыг ирэх арваннэгдүгээр сард дахин хийх юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн