Хойд Калифорнийн Санта Роза хотын 3500 гаруй байшин барилга хээрийн түймэрт шатаж, олон хүн амь насаа алдсан. АНУ-ын байшин барилга тэр дундаа хуучны барилгууд мод болон бетон гэсэн үндсэн хоёр материлаар хийгдсэн бөгөөд бетоны гадаргуу нь мод эсвэл гялгар материал шиг галд хурдан шатдаг байна.

Лас Вегас хотод үйл ажиллагаагаа явуулдаг ГигаЗрит барилгын фирм байшин барилгын үндсэн материалыг нүүрсний үнстэй төстэй, галд тэсвэртэй, шатамхай биш эдээр үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхэлжээ. “Форбес” дээрх барилгын материалын бүтэцийг “Лего”-той төстэй, угсарч болдог талаар мэдээлж, эдгээр хямд үнэтэй, галд тэсвэртэй байшингууд хүн төрөлхтний эд хөрөнгө, амь насыг байгалийн гамшгаас аварч чадна хэмээн онцолжээ.

Тодруулбал, барилгын материалын булангийн хэсэг болон ханын хавтан нь ГигаКрит компанийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тусгай гипсээр бүрсэн. Ган материалаар хийгдсэн, угсарч болдогоороо онцлогтой аж. Үүнээс гадна тус компани зах зээлд галд тэсвэртэй ханын өнгөлгөөг нэвтрүүлжээ. Энэ нь байшинг гал, ус, сумнаас хамгаалахас гадна, дуу тусгаарлагчтай юм байна. Гига байшинг 2011 оноос эхлэн АНУ-ын иргэд болон бусад орнууд захиалгаар хийлгэх болсон бөгөөд 576 м/кв нэг унтлагын өрөөтэй гига байшин гэхэд 15 мянган ам.доллараар зарагдаж байжээ.

Э.АРИУНАА

Эх сурвалж: businessinsider.com

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн