Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Виз зуучлагчдад хандахгүй байхыг зөвлөв – updown.mn

Виз зуучлагчдад хандахгүй байхыг зөвлөв

АНУ-ын Элчин сайдын яам виз зуучлагч албан байгууллага болон хувь хүнд хандахгүй байхыг анхаарууллаа. Виз зуучлагчид нь Элчин сайдын яам болон визний шийдвэрт нөлөөлөх боломжгүй байдаг аж.

Тиймээс Элчин сайдын яамны нэр барьж, Консулын хэлтсээс виз гаргаж өгнө гэж амлаж буй хувь хүн албан байгууллагад иргэдийг хандаж, холбогдохгүй байхыг зөвлөв. Тэд “Виз гаргаж өгнө” гэж амлан иргэдээс их хэмжээний мөнгө шаардаж эдийн засгийн хохирол учруулдаг байна. Иргэд АНУ-ын визтэй холбогдолтой бүх мэдээллийг үнэ төлбөргүйгээр  Элчин сайдын яамны https://mn.usembassy.gov/mn/visas-mn болон https://mn.usembassy.gov/mn цахим хуудаснаас англи, монгол хэл дээр авах боломжтой. Хэрэв танд хууль бус визний үйл ажиллагааны талаар ямар нэг мэдээлэл байвал UlaanbaatarFPU@state.gov хаягаар захидал ирүүлж мэдэгдэх боломжтой юм байна.

One thought on “Виз зуучлагчдад хандахгүй байхыг зөвлөв

  1. Amartaivan b 2017-10-14 14:56 at 14:56

    Thsnk s

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн