Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Удирдлагагүй болсон сансарын хөлөг дэлхийд унана – updown.mn

Удирдлагагүй болсон сансарын хөлөг дэлхийд унана

Хятадын “Тэнгэрийн ордон” гэх гоёмсог нэртэй сансарын хөлөг энэ оны сүүлчээр дэлхийд унана гэж судлаачид тооцоолжээ. Анх 2011 онд дэлхийгээс хөөрсөн энэ автомат онгоц нь 8.5 жинтэй бөгөөд удирдлагагүй болсон байна. Хэдийгээр их биет нь агаарт шатах боловч ойролцоогоор 100 кг хэсэг нь дэлхийд унах гэнэ.

Автомат жолоодлоготой тус хөлөг дэлхийн тойрог замд судалгааны станц болон ажиллаж, 2012 онд Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян түүнд хүрч, ажиллаж байсан юм. Гэвч хөлгийг олон сар судалсны эцэст өнгөрсөн онд  “Тянго 1” хөлөг удирдлагагүй болсныг Хятадын тал зарласан байна.

Харвардын их сургуулийн нэртэй астрофизикч Жонатан Макдоуэлийн хэлсэнээр Тянгон-1 одоо 300 км-ийн өндөрт атмосферт орж ирээд байгаа бөгөөд улам бүр доошилсоор, төсөөлж байснаас илүү хурдтай унаж байгаа гэнэ.

Атмосферийн нөхцөл байдал багахан өөрчлөгдөхөд л биетийн унах газар нэг тивээс нөгөө тивд шилжих боломжтой гэж тэр үзэж байгаа аж.

Анх 1991 онд Зөвлөлтийн 20 тонн жинтэй Союз 7 хөлөг, өөр нэг 20 тонн жинтэй Космос 1686 хөлөгтэй холбогдсон байхдаа дэлхийд унаж байсан түүхтэй. Тэд Аргентиний нутаг Капитан Бермудез хэмээх жижиг хотын дээрээс хэлтэрхийнүүд нь унаж байжээ.

One thought on “Удирдлагагүй болсон сансарын хөлөг дэлхийд унана

  1. frtf 2017-10-14 19:06 at 19:06

    онгоц нь 8.5 жинтэй гэдгийг юу гэж ойлгох вэ ?

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн