Цахилгаан машин экологид ээлтэй биш

Цахилгаан машин бол экологийн цэвэр бүтээгдэхүүн биш хэмээн хэлсэн автомашины “Fiat Chrysler Automobiles” концерны тэргүүн Сержио Маркьоннегийн үг эргэлзээ дагууллаа. Учир нь FCA байгууллагын тэргүүн CNBC телевизид ярилцлага өгөхдөө цахилгаан машины бодит үнэлгээнд олон хүчин зүйлийг тооцох шаардлагатай талаар  ярьжээ.

Сүүлийн үед цахилгаан автомашины хөгжлийн талаар олон сонирхолтой тоймууд гарч байна. Олон авто үйлдвэрлэгчид өөрсдийн загваруудыг бүтээж байна. Саяхан та энэ талаар их л болгоомжтой ярьж, энэ асуудалд яарахгүй байх тухай хэлсэн. Та чухам юуг хэлээд байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэр

-Миний харж буйгаар, цахилгааныг хаанаас авч байна вэ, тэр ямар эх сурвалжтэй, цахилгаан машинуудын зайг хэрхэн үйлдвэрлэж байна. Энэ үйлдвэрлэлийн дүнд агаар мандлын бохирдол ямар хэмжээнд очив гэх мэтийн  дүн шинжилгээг хийхгүй бол цахилгаан машины тусламжтайгаар дэлхийг аварна гэсэн дүгнэлт дэмийрэл юм. Цахилгаан  үйлдвэрлэх суурь  эх сурвалж нь атомын эрчим хүч болох нөхцөлд асуудал алга гэж би бодож байна. Гэхдээ тэр нь таны асуудлыг шийдэхэд, та атомын эрчим хүчнийг сонгон авч байна гэсэн үг биш юм. Үүний зэрэгцээ, та  цахилгаан үйлдвэрлэхдээ нүүрс ус төрөгчөөс хамааралтай хэвээр байгаа бол цахилгаан машинууд экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байна гэдэг нь эргэлзээтэй хэмээн хариулжээ.

3 thoughts on “Цахилгаан машин экологид ээлтэй биш

  1. irgen 2017-10-13 17:07 at 17:07

    bas ch tiim shuu

    Хариулах
  2. Нэргүй 2017-10-13 22:48 at 22:48

    цахилгаан машин нь хүний явах түвшинд хорт утаа ялгаруулахгүй шүүдээ.Давуу тал олон бий

    Хариулах
  3. Usa 2017-10-14 00:54 at 00:54

    Haritsuulj sudalgaa dugnelt gargah heregtei l dee. Zuv l bn.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн