Хуульзүйн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.13) хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байсан юм. Тус байнгын хороо пүрэв гарагийн (2017.10.12) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай захирамжаа хүчингүй болгосон тухай 0772 дугаартай албан бичиг илгээн, уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн тул Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд өндөрлөж буйг Байнгын хорооны дарга мэдэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн