Авлигын улмаас дэлхийн эдийн засагт жил бүр 1.5–2 их наяд ам.долларын хохирол учирдаг

Авлига дэлхийн эдийн засагт жил бүр 1.5–2 их наяд ам.долларын хохирол учруулж, ДНБ-ний 2 хувийг тасалдуулж байна. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой. Авлигын үр дагавар нь даяарчлалын эдийн засаг болон зарим нэг орнуудын хөгжлийн урт хугацааны ирээдүйд сөргөөр нөлөөлж байна хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ.

Олон орнуудад авлига макро эдийн засагт мэдэгдэхүйц чухал нөлөөтэй асуудал болоод байгааг Лагард онцлов. Системийн авлига нь нийтийг хамаарсан өсөлтийг хангах улсын чадварыг эвдэж, өөрсдийн иргэдийг ядуурлаас гаргах боломжийг нь тасалдуулж байна. Засаг нь гар цайлгалтыг цагааруулахаар ямар нэгэн үл хөдлөх байгууламжид хөрөнгө зарж байгаа жишээн дээрээ бодож үзэхийг, эдгээр мөнгө нь олон хүнд тус ашиг авчирч амьдралыг дээшүүлнэ гэдгийг анзаарахыг уриалав.

Байдал ийм байгаа ч ОУВС нь авлигатай тэмцэхэд гишүүн орнуудадад туслана гэлээ. ОУВС авлига авч байгаа нэгнийг мөрдөхийн зэрэгцээ авлига өгч байгаа хэсгийг бас хянаж буйг тэр хэлэв. Жишээ болгон мөнгө угаадаг эсвэл татвараас зугтдаг  хүмүүсийг хянаж байгааг  тэр онцлон хэлжээ. Авлигад  үйлчлэх урт хугацааны сөрөг нөлөө нь гүнзгий бөгөөд  энэ асуудал  ужиграад ирэхээр олон нийтийн дургүйцэл Засгийн газарт өсөн нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг  татах чадварыг нь бууруулж байдгийг Лагард мөн сануулжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн