Даралт ихсэх, зүрх өвдсөн үед архи уух нь яагаад хориотой вэ?

Манай улсад гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас бардаг бол 10 хүн тутмын нэг нь зүрх судасны өвчтэй гэсэн судалгаа бий. Өнөөдөр бидний амьдарч байгаа орчин, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, илүүдэл жин, стрессээс болж энэ өвчнөөр өвдөх гол шалтгаан болдог байна.

Иргэдийн дунд даралт ихсэх, зүрх өвдсөн үед архи уух нь сайн гэх ойлголт түгээмэл байдаг. Энэ талаар Шастины нэрэмжит Гуравдугаар эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Д.Батнаран хэлэхдээ архи согтууруулах ундааг хэмжээнд нь буюу долоо хоногт 33 мл пиво, 125 мл вино уух нь хамгаалалт болдог аж. Харин хэтрүүлэн хэрэглэвэл зүрхний өвчин үүсгэх төдийгүй шигдээс болох аюултай гэнэ.

Зүрх судасны өвчний архаг хэлбэр нь шигдээс бөгөөд гол шинж тэмдэг бол цээжээр өвдөх аж. Хэрэв цээжээр маш хүчтэй өвдөж, базалж, дарж, хорсож, бачуурах шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөв. Ингэж өвдсөөр цаг алдах тусам зүрхний хэмнэл буурах аюултай болохыг анхаарууллаа.

Хэрвээ та өдөрт 30 минут дасгал хийх, алхах зэрэг дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлаа орхиж чадвал энэ өвчинөөс  бүрэн сэргийлж болох юм байна.

 

 

 

 

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.