У.Хүрэлсүхийн Засгийн газрын оршин тогтнох хоногийг тоолоход эртдэхгүй

Танхимаа эмхлэн байгуулж байгаа У.Хүрэлсүх болон түүний Засгийн газрын гишүүд яг одоо олны анхаарлын төвд байна. Томилгоог тойрсон өнгө өнгийн мэдээ цаг тутамд тархаж, гол дүр У.Хүрэлсүхийг сонжих хандлагууд тасралтгүй хөвөрч байгаа нь үйл явдлыг чимэх аж.

Ерөнхий сайдаар сонгогдохынхоо өмнө УИХ-ын чуулганы танхимд “Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно” хэмээн тод томруун дуугарч байсан У.Хүрэлсүх “Та нар хүнээ сонгоод оруулаад ирэхгүй бол би танхимдаа хэнийг багтаахаа өөрөө мэднэ шүү” хэмээн хэлж хэсэг зуур олны анхаарлыг өөрөө наав.

Энэ нь үнэн хэрэгтээ хоёр хуваагдсан МАН-ын УИХ дахь бүдүүн бүлгийн ердөө 50 хувийн дэмжлэг дээр торон тогтож байгаа У.Хүрэлсүхийн үнэнээсээ хэлсэн үг биш. Зүгээр л ээлжит популимз байсан гэдгийг харин түүнийг дэмжигчид анзаарсангүй. Шинэ Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүрч байгаа баатарлаг хүн шиг жүжиглэн хэзээ ч өөрийнх нь эсрэг кноп дарахад бэлэн суугаа УИХ дахь 30 гишүүний төлөөлөл болгон оруулж ирсэн хэдэн хүнийг сайдаар томилохоос татгалзсан юм.

Өнөөдөр (2017.10.12) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан шинэ Засгийн газарт багтах шинэ гишүүдийн нэрсийг хэлэлцэн нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгч болон АТГ-т итгээжээ. Хуулийн дагуу сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс гадна АТГ-т танилцуулж эрх ашгийн зөрчилтэй эсэхийг тогтоож УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм. У.Хүрэлсүхийн танхимын Шадар сайдаар  Ө.Энхтүвшин нэр дэвшсэн бол

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар

Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж

Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар

Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд

Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа

Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ

Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл

Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг

Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат нар багтаж байгаа аж. 

МАН-ын УИХ дахь бүлгийн хоёр хуваагдал, сайд нарын нэрсээ нааш цааш чулуудсан У.Хүрэлсүхийн популизм шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэж амжихгүй ч байх тал руу хэлбийлгэж ч магадгүй мэт харагдуулж байлаа. Тиймээс У.Хүрэлсүх Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаан дээр дарагдах эсрэг кнопноос жийрхэн 65-ын бүлгээс санал болгосон сайд нарыг зүтгүүлэхээр болжээ. Нөгөө талаар түүнийг Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногийн дотор Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль шахаж байсан юм.

Улс төрд өрнөж байгаа үйл явдал 1996-2000 онд Засгийн эрхийг барьж байсан Ардчилсан холбоо эвслийн үеийн түүх эргэн давтагдаж байгааг харуулж байна. Одооноос У.Хүрэлсүхийн Засгийн газрын оршин тогтнох хоногийг тоолоход эртдэхгүй л болов уу.

Д.ХАЛИУН

8 thoughts on “У.Хүрэлсүхийн Засгийн газрын оршин тогтнох хоногийг тоолоход эртдэхгүй

  1. mai boovoo 2017-10-12 13:38 at 13:38

    Ene turuur togloj bndaa you be novshnuud

    Хариулах
  2. mai boovoo 2017-10-12 13:41 at 13:41

    Uur said hiicheh hvn bdaggvi yum yy araichdee

    Хариулах
  3. зочин 2017-10-12 13:47 at 13:47

    идэж уугаад байхгүй бол одоо гайгүй биз дээ

    Хариулах
  4. Монгол 2017-10-12 15:50 at 15:50

    Болохгүй юм харагдахгүй л байна.

    Хариулах
  5. Нэргүй 2017-10-12 19:42 at 19:42

    Хэрвээ засгаа байгуулахгүй бол УИХ өөрөө тарна сайхаан энэ муусайн 60 тэрбумын УИХ-ыг тараасан нь зөв

    Хариулах
  6. д оюун 2017-10-12 23:16 at 23:16

    МОНГОЛ ТӨР МААНЬ НАМЫН ТОГЛООМ БОЛЖ БАЙНА ДАА МАНАНг уг үндэсээр нь огцруулах болж дээ шинэ засгаас ямарч гэрэл гэгээ алга даа ард түмэн хүчтэйхэн босох цаг

    Хариулах
  7. Нэргүй 2017-10-13 09:47 at 09:47

    Ардчилсан луйварчид ч их тоглоно доо. Монгол улсаар л тоглочихсон нам шүү дээ. АН ын хулгайчуудаас улсыг унатал идсэн тэр их баялгийг яагаад хураан авахгүй бнаа ноён ерөнхийлөгчөө. Өөрөө бас хутгалдсан болохоор чадахгүй бна уу

    Хариулах
  8. зочин 2017-10-16 10:47 at 10:47

    У.Хүрэлсүхийн Засгийн газрын оршин тогтнох хугацаа бол 49-60 хоног гэж нэгэн мэргэч төлөгч хүн хэлжээ. МАН-ын их хурлын дараа энэ хугацаа батлагдах ажгуу.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн