МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордны Г танхимд хуралдаж байна. Энэ хурлаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах, шинэ сайд нарыг томилж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барих тухай асуудлыг хэлэлцэх аж. Үүний дараа УИХ-ын чуулганыг өнөөдөр (2017.10.12) хуралдуулж сайд нарыг томилох сураг байна. Тус бүлэг өчигдөр (2017.10.11) хуралдаж  11 сайдын нэрийг тодруулсан билээ. Үүнд,

       -Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин

  • Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
  • Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
  • Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
  • Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
  • Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  • Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
  • Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг нар нэр дэвшээд байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн