“Шилэн Цогоо” төмөр замаас машин унаж, бензин тосоор хангуулдаг нь тогтоогджээ

2017-10-11 13:451min0
АТГ

Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Цогтгэрэл /шилэн Цогоо/ төмөр замаас машин унадаг, бензин тосоор хангуулдаг байсан гэх мэдээллийг АТГ-аас өглөө. Тус байгууллагын Олон нийтийн зөвлөл өнөөдөр (2017.10.11) мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулав.

АТГ-т есдүгээр сарын 23-наас хойш нийт 28 иргэдээс өргөдөл гомдол ирсэний дийлэнх нь УБТЗ-ын удирдлагуудтай холбоотой асуудал байжээ. Удирдах албан тушаалтнуудыг томилохдоо ашиг сонирхлыг зөрчилгүй гэх тодорхойлолтыг гаргаагүйн дээр ял эдэлж байсан хүмүүс ажиллаж байсан нь тогтоогджээ. Энэ асуудалд АТГ анхаарал хандуулж, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Олон нийтийн зөвлөлийн мэдээлж буйгаар нийт иргэдээс ирсэн гомдлын 80 хувь нь албантушаалын хууль зөрчсөн, албан тушаалаа давуулан ашигласан зөрчил илэрчээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй