АНУ-ын Калифорни муж улсад түймэр гарч 10 хүн амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 8-нд гарчээ. Тус муж нь “дарсны өлгий нутаг” гэдгээрээ алдартай бөгөөд гал түймэрт 1500 орчим байшин барилга үнсэн товрого болсон байна. Напа, Сонама, Юба хошууны 20 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин дайжсан бол зарим иргэдийг албаны хүмүүс нүүлгэн шилжүүлжээ. Иймд Калифорнийн захирагч өчигдөр онц байдал зарласан байна.

Гал түймэр юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр хүчтэй салхи, цаг агаарын хэт халуунаас болж түймэр газар авч магадгүй байгаа аж.

Өнгөрсөн сард Калифорнийн Лос-Анжелес хот орчимд мөн түүхэн дэх хамгийн том түймэр дэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсан билээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн