Филяндын эмч нар түүхэндээ анх удаа “ жирэмсэн эрэгтэй”-г бүртгэлээ. Бие давхар энэ эр нь эмэгтэй хүн болж төрсөн ч дааврын эмчилгээ хийлгэж, хүйсээ солиулсан хүн юм. Жирэмсэн эр хяналтад орсон, биеийн байдал нь маш сайн байгаа ч эмнэлэгт хандаж, эмэгтэйчүүдийн чиглэлийн зөвлөгөө авах гэхээр тус улсын эрүүл мэндийн системд ашиглагддаг компьютерийн программ нь эрэгтэй регистрийн дугаар бүртгэдэггүйд хүндрэл гарч байгаа гэнэ.

Ер нь дэлхийн түүхэнд жирэмсэн болсон анхны эрэгтэйгээр Америкийн иргэн Томас Бити бичигддэг. 2002 онд хүйсээ солиулах мэс засалд орсон тэрбээр таван жилийн дараа зохиомлоор үр суулгуулэн жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн юм. Бити түүнээс хойш хоёр удаа хүүхэд төрүүлээд эмэгтэй нөхөн үржихүйн эрхтнээ авахуулжээ.

By updown

One thought on “Эмч нар түүхэндээ анх удаа “Жирэмсэн эрэгтэй”-г бүртгэлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн