АНУ-ын Татварын алба аравдугаар сарын 1-ний орой “Mandalay Bay” зочид буудлыгн 32 дахь давхраас кантри хөгжмийн наадмын үзэгчдийн зүг замбараагүй буудаж, аллага үйлдсэн 64 настай Стивен Пэддокын данснаас таван сая доллар илрүүлсэн тухай NBC News телевиз мэдээлэв. Пэддок тэр хэмжээний мөнгийг 2015 онд мэдүүлэгтээ бичээд орлогын их үүсвэрээ  мөрийтэй тоглоом хэмээн тайлбарласан байжээ. Мөрдөн байцаагчид тэр мөнгө ямар нэгэн хөрөнгө оруулалтаар орж ирсэн байхыг үгүйсгэсэнгүй.

CNN телевиз харин Пэддокыг 20 удаа тойрон аялал хийсэн. Испани, Итали, Грек, Иордан, Араын нэгдсэн Эмиратад очсон болохыг тогтоожээ. Гэхдээ мөрдөн байцаалт түүний аялал, жуулчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байгаа. Ихэнхи агаарын хөлөгт казино байдаг тодорхой болсон зүйл. Пэддокыг ийм хэрэг хийхэд юу түлхсэнийг мэдэхгүй байна гэж уг телевиз мэдээлэв. Үүнээс өмнө Пэддокын найз эмэгтэй Мэрила Дэнли алуурчныг томоотой халамжтай хүн гэж нэрлэсэн байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн