Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Британийн дизайнерууд Путиныг “супер баатар” гэв – updown.mn

Британийн дизайнерууд Путиныг “супер баатар” гэв

Британийн дээд ангилалын “Matchless London” брэнд Оросын Ерөнхийлөгч В.Путинд зориулсан капсулын гэх хязгаарлагдмал, цөөн төрлийн, цөөн тооны хувцасны шинэ загварыг танилцууллаа. Цуглуулгын савхин бомбер хүрэм 1699 долларын үнэтэй гэж Business Of Fashion хэвлэлд мэдээлжээ. Цуглуулга бүрнээрээ 2018 оны нэгдүгээр сард худалдаанд гарах бөгөөд “Баатрууд” гэсэн төрлийн нэг хэсэг болох гэнэ. Энэ төрөлд Брюс Уэйн (Бэтмен) эсвэл “Оддын дайны”  Хан Соло зэргийн супер баатруудад зориулагдсан капсулын цуглуулгууд багтаж байгаа.

“Бид Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг орчин үеийн “Супер баатар” гэж үзэн түүний хүчтэй зан чанар, имиж, шог мэдрэмж, дэлхийн лидерийн  дүрийн тайван байдлыг нь үнэлж байна” хэмээн “Matchless London” брэндийн гүйцэтгэх захирал Мануэль Маленотти тайлбарлажээ. “Matchless London” 1899 онд үндэслэгдсэн бөгөөд эхлээд мотоциклын үйлдвэрлэл явуулж байжээ. Өнгөрсөн зууны 20-иод онд мотоциклчдын хүрэм оёх болсон бөгөөд зууны дунд үеэс өөрийн люкс ангиллын хувцсаар алдаршжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн