Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд Москвад албан ёсны айлчлал хийж байна. Энэ бол Орост ирж буй Саудын анхны хаан юм. Түүний айлчлал энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ. Хаан Внуково-2 нисэх онгоцны буудалд газардаж, тусгайлан авчирсан урсдаг шатаараа онгоцноос буусан байна.

Гэтэл урсдаг шат нь гэнэт ажиллахаа больжээ. Хаан хэдэн секунд хүлээсний эцэст өөрөө шатаар буужээ. Үүнээс гадна Москвагийн Улаан талбай, Кремль, Төрийн думын дэргэд байрлах “Four Seasons”, “Национале” хэмээхтаван одтой зочид буудлуудыг дэлгүүртэй нь, ресторантай нь бүхлээр нь хааж, хаан болон түүний төлөөлөгчид байрлаж байгаа гэнэ.

Саудын хаан өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхсан бол өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах аж. Үүнээс гадна Саудын төлөөлөгчид нефть олборлогч компанийн оролцсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох юм байна.

https://www.youtube.com/watch?v=r2ji023hvQg

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн