Гурван настай охин бурхны амьд дүр боллоо

Балбын нийслэл Катманду хотод гурван настай бяцхан охин бүхий л туршилтуудыг давж, Индусын Кумари бурхны амьд дүр боллоо. Тришна Шакья бурхан болохын төлөө гурван охинтой өрсөлдөж, ялжээ. Өдгөө Тришна эртний Дурбарын талбайн ордонд амьдарна. Үүнээс гадна гэрийнхэнтэйгээ жилд 13 хоног л хамт байх эрхтэй.

Охидыг бурханд тодруулахын тулд гадаад үзэмж, зан араншинг нь шалгадаг байна. Үүнээс гадна биедээ ямар ч сорви, хөхрөлтгүй байх ёстой гэнэ. Тэр ч бүү хэл охин зоригтой, өргөл өргөх үеэр уйлахгүй байх ёстой. Өмнөх Кумари бурхан 2008 онд сонгогдсон бөгөөд өдгөө том бүсгүй болж, гэртээ харьжээ.

Эх сурвалж: The Sun

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн