Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дэлхийн 3.9 тэрбум хүн интернэт хэрэглэдэг – updown.mn

Дэлхийн 3.9 тэрбум хүн интернэт хэрэглэдэг

НҮБ-ын Хүн амын хэлтсийн мэдээгээр дэлхийн 7.519.028.970 хүний 51.7 хувь буюу 3.885.567.619 нь интернэт хэрэглэж байна. Энэхүү статистик мэдээг 2017 оны зургадугаар сарын 30-нд internetworldstats.com шинэчлэн гаргажээ. Интернэт хэрэглэгчдийн тоог бүс нутгаар авч үзвэл Хойд Америкийн 320 сая иргэний 88.1, Европын 660 орчим сая хүн амын 80.2, Австралийн 28.1 сая оршин суугчийн 69.6 хувь нь интернэт хэрэглэдэг байна.

Тэдний араас Латин Америк 404 сая хүнийх нь 62.4, Ойрхи Дорнод 147 сая орчим оршин суугчийн 58.7, Ази 1.9 тэрбум хүн амынх нь 46.7, Африк 388 сая хүн амын 31.2 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн үзүүлэлтээр жагсчээ. Хэдийгээр Ази тивийн хүн амын 46.7 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан ч интернэт идэвхитэй хэрэглэдэг энэ тивийн 1.9 тэрбум хүн дэлхийн нийт интернэт хэрэглэгч 3.8 тэрбум хүний 50 хувьтай тэнцэж байгаа юм.

Дэлхийн хүн амын интернэт ашиглалтын мэдээ буюу интернэтийн том зургийг Nielsen онлайн, ITU, Олон улсын цахилгаан холбооны байгууллага GfK, навигацын тусламж, орон нутгийн МХХТ-ийн зохицуулагчид болон болон бусад найдвартай эх сурвалжаас хүргүүлдэг өгөгдлүүдээс гаргажээ.

Эх сурвалж: internetworldstats.com

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн