Монголын уулчид ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Кош-Агчийн районы нутагт орших Хойд Чуйгийн нурууны ноён оргилд гарчээ. Гавьят тамирчин ОУХМ Б.Гангаамаа ахлагчтай “Сутайн бор” клубын  13 тамирчин Актру уулын 4044 метрийн өндөрт энэ сарын 27-ны өдрийн 15:00 цагт гарчээ.

Энэ уулийн ихэнх хэсэг нь мөсөн голоос бүрдсэн байдаг аж.  Уулчид 80 см зузаан цас тогтсон, цасан шуурганд зургаан өдөр тасралтгүй авирсан байна. Тэд өнөөдөр (2017.09.29) эх орондоо ирэх аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн