Сүүлийн үед автомашины цонх хагалах хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болсоныг цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Энэ сарын 25-нд Баянгол дүүргийн долдугаар  хороонд автомашины цонх хагалж, эд зүйлсийг нь хулгайлах гэж оролдсон этгээдийг цагдаагийн ажилтанууд үйлдэл дээр нь баривчилжээ.

Тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан  Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн нохойт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Хаш-Эрдэнэ, цагдаагийн дэд ахлагч С.Цэнд-Аюуш, тус хорооны хэсгийн байцаагч цагдаагийн ахлах ахлагч Б.Бяраасан нар дээрх хэргийг илрүүлсэн байна.

Нийслэлийн цагдаагийн газар гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Цохилт” тусгай арга хэмжээг нэг сарын хугацаанд хэрэгжүүлж  байгаа юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн