Хэдхэн өдрийн өмнө Авлигатай тэмцэх журамд оруулсан Ерөнхийлөгчийн өөрчлөлтийг АТГ-т хүргэж өгөхөөр очсон Г.Баасан тус газрын үүдийг балбаж, орж чадаагүйгээ гайхан шогширч, live хийж зогссон. Тэр АТГ Олон нийтийн зөвлөлийн даргаа оруулахгүй гэж байна хэмээж байгаад хэсэг шоудсан юм.

Тэгвэл Г.Баасанг АТГ-аар дайраад өнгөрөх тэр өдөр тус газрынхан авлига, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр олон улсын хурал, сургалтад сууж байжээ. Үүнтэй зэрэгцэн Ард түмний онц зөвлөл хэмээх сайн дурын хөдөлгөөнийхөн АТГ-ын байрны дэргэд жагсаал хийж, тус газар руу орох хөдөлгөөнийг Төрийн тусгай хамгаалалтын газар хязгаарлаад байсан юм байна.

Үүнээс гадна АТГ руу ордог хоёр хаалга байдаг аж. Тодруулбал “А” байрны хаалгаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд холбоотой хүмүүс нэвтэрдэг юм байна. Өөрөөр хэлбэл энэ хаалгыг “авлигачдын ордог хаалга” ч гэж нэрлэж болно. Харин төв хаалга нь олон нийтэд нээлттэй байдаг.

Гэвч энэ өдөр Г.Баасан санаатай эсвэл санамсаргүй алин болохыг мэдэхгүй. Ямартай ч ард түмний ордог төв хаалгаар биш авлигачдын ордог хаалган дээр очоод “Би орж чадсангүй” хэмээн адгаж зогссон нь тэр юмсанж.

By updown

2 thoughts on “Г.Баасан “авлигчдын хаалга”-аар орох гэж үзээд бухимджээ”
  1. Oo ene avgai sanaatai l bashirlj baigaa. Tuunees neg oligtoi yum garahgui ee. Eronhiilogch yu amalsan bol. Ahmadiin choloot holboo geed baahan jagsaal tsulaan bolgoj baigaad 2oroo bair, jiip mashin avchihaad neg heseg dugui bolson.Yumnii uner avanguutaa l shoudaj garna medeej sh dee

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн