Тархины хавдар шинэ авъяасыг нээжээ

Английн Кент хотын 43 настай эмэгтэй амьдралынхаа турш урлагийн ямар нэгэн төрөл зүйлийг сонирхож үзээгүй явж иржээ. Гэтэл түүнд тархины хавдар гэсэн онош тавьсны дараа байдал огт өөрөөр эргэжээ. Эмч нар түүнд таван жилийн өмнө ийм өвчнөөр өвдсөн гэх онош тавьж, хэсэг хугацааны дараа түүнээс бас нэг хавдар илрүүлсэн аж

Хавдрууд нь хорт биш байсан ч эмэгтэйн толгойг өвтгөдөг, ядаргаанд оруулдаг, ой ухаан нь балартдаг зэрэг үр давгаварыг дагуулсан байв. Ингээд эмч нар түүнд мэс засал хийсэн байна.

Абигайль харин мэс заслын дараа гэнэт зурж эхэлсэн гэнэ. Тэр “Өмнө нь би зүгээр шугам ч зурж чаддаггүй байлаа. Мэс заслын дараа уран зураг зурах эрмэлзлэлтэй болсон ба одоо жинхэн зураг бүтээх болов” хэмээн ярьсан байна.

The Sun сонинд өгүүлснээр, энэ эмэгтэй нэг хөрөг бүтээхдээ зургаан цагийг зарцуулдаг бөгөөд түүнээсээ зөвхөн сэтгэлийн таашаал авдаг гэнэ. Тэрбээр голдуу амьтан, хүн, төрлөх нутгийнхаа байгалийг зурдаг аж. Абигайль бэлэн болсон бүтээлүүдээ тэр найз нөхөддөө бэлгэлдэг гэнэ. Найз нар нь ч гэсэн маш баяртайгаар зургийг нь авдаг ажээ.

“Зураг зурах нь намайг аз жаргалтай болгодог. Би өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг би мэдэрч байгаа. Надад миний ажлууд таалагддаг. Дотны хүмүүсээ аз жаргалтай байгааг харахад надад таатай байдаг” гэж Абигайль Берри хэлжээ.

Уран зурагт татагдан орсноо энэ бүсгүй анагаахын ер бусын үзэгдэл гэж үздэг байна. Түүнийг эмчлэгч эмч Кэрол Купер мэс заслаар хавдрыг авахдаа авъяасыг нь хааж байсан тархины эсийг давхар устгасан гэх таамаглал хэлжээ.

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн