Лаа бүхэн өөр өөрийн утгыг илэрхийлж, таны амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг гэвэл та итгэх үү. Та гэртээ ямар өнгөтэй лаа асаахаас шалтгаалан гэр бүл, ажил төрөл, тэр бүү хэл зүүд нойронд хүртэл нөлөөлдөг байна. Ингээд лааг өөртөө хэрхэн ашигтай байдлаар хэрэглэх тухай хүргэе.

Улаан өнгийн лаа

Улаан өнгө өөрөөсөө их эрч ялгаруулдаг бөгөөд долоон хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг. 

Улбар шар өнгийн лаа

Амьдралын ноён нурууг тэгшилж хөлний тушаа арилгаж өөртөө итгэх итгэлийг нэмж үүдэн хүрдний энергийг тэтгэнэ

Шар өнгийн лаа

Мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялгийн хүртдийг энергиэр тэтгэж мөнгөний усгалийг сайжруулж гарлагын үүдийг хааж, эд баялаг тогтооно

Ногоон өнгийн лаа

Зүрхэн хүрдний үүдгийг тэтгэж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханиа зөв сонгоход тусална. Ногоон өнгийн лааг баасан гаригт голдуу асааж хэрэглэдэг гэнэ.

Цэнхэр өнгийн лаа

Ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж тушаал дэвших нийгэмд эзлэх байр суурийг сайжруулхад туслана.

Хар хөх өнгийн лаа

Зөн билгэ зорилго тэмүүлэл ой санамж, тархины ажиллагааг сайжруулж сүнсэн биеийн энерги тэтгэнэ. Хар дарах, зүүд төөрөхөд асаадаг.

Хар өнгийн лаа

Хар хэл ам, хараал жатгыг арилгах, удам дамжсан үйлийг үрийг арилгаж сөрөг энергийг устгана. Хамгийн хүчтэй лаа.

Ягаан өнгийн лаа

Хүүхдийн хар цагаан хэл амнаас хамгаалж ширэг дом хийхэд сайн

Танан цагаан өнгийн лаа

 

Цав цагаан өнгийн лааг асаавал сарны хүчийг татдаг гэдэг. Сарны хүч энергийг татсанаар ажил үйлс өөдрөг, эрч хүчтэй байж чаддаг аж. Цагаан лааг гэрийнхээ хойд зүгт асаах нь ажил үйлс бүтээнэ. Энэ лаа мэлхий ордныхонд сай нөлөөтэй. Даваа гаригт асаах ёстой гэнэ.

Бэхэн ягаан өнгийн лаа

Хүний мэдрэмжийг сайжруулдаг аж. Охины ордныхонд ээлтэй. Эл лээг лхагва гаригт асааж хэрэглэвэл бие даасан байдлыг олоход тусална.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн