Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сэлэнгэ аймагт тариалсан цагаан будаанаас нэг тонн ургац авна – updown.mn

Сэлэнгэ аймагт тариалсан цагаан будаанаас нэг тонн ургац авна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нэгдүгээр багийн нутагт туршилтын журмаар 0,7 га талбайд тариалсан цагаан будаанаас нэг тонн ургац хураах төлөв гарчээ. Тус аймгийн ЗДТГ-ын мэдээлснээр будааны дээжийг Улаанбаатар хотод шинжилгээнд явуулаад байгаа аж.

Тус суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шидэт хөрс” компани 2017 онд цагаан будаа тариалсан бөгөөд ирэх онд тариалалтынхаа хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Газар тариалангийн ууган Сангийн аж ахуйдын нэг Орхонтуул сумын тариалан эрхлэгчид улаан буудайнаас гадна цагаан будаа, мөн 20 гаруй төрлийн хүнсний ногоо тарьж, зарим компани өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоогоо “Вагро” ХХК-д нийлүүлж эхэлсэн байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн