Хятад түүхийн нефтийн фьючерсийг юаниар гаргаж, дэлхийн практикт ийм маягийн анхны алхамыг хийлээ. Энэ дэлхийн эдийн засагт шууд нөлөөлнө гэж Саудын Al-Eqtisadiya хэвлэл мэдээлж байна. Шинжээчдийн хэлснээр юанийн фьючерсийг гаргаснаар нефтийн нэг баррелийн үнэ 70 долларт хүрэх гэнэ. Дэлхийн алтны үнэ $1350 – $1850 доллар хүрнэ гэж тэд хэлж байна.

Хятадын фьючерсийг гаргаж байгаагийн буянаар ОРЕС-ийн гишүүн бус орнууд шинэ боломжийг авлаа. Нөхцлийн дагуу хятад юаниар худалдаа хийх хүсэлгүй орнууд олон улсын биржээс алт авах боломжтой. Шинэ фьючерс нь АНУ-тай зөрөлдөөнтэй байгаа Венесуэла ба Ираны сонирхолыг хамгийн их татаж буй аж.

Саудын эдийн засгийн зөвлөх Аммар аль-Муфти дэлхийн эдийн засагт эрс өөрчлөлт орж байна. Энэ алхам нь дэлхийн эдийн засгийн журмыг эрс өөрчилсөн өөрчлөлт бөгөөд долларт нөлөөлнө. Түүний хөрөнгө оруулалтын татах удидаст ч нөлөөлөх бөгөөд түүнийг дагаад АНУ-д банкны хүү нэмэгдэнэ.

Энэ нь эргээд Америкийн улсын болон хувийн зээлд сөрөг үр дагавартай. Зээлийн сөрөг нөлөө нь эргээд эдийн засгийн хэд хэдэн салбарууд тухайлбал үйлчилгээний салбарт муугаар нөлөөлнө хэмээн гэж тэр хэлжээ. Хятадын фьючерсийг хэрэгжүүлэх явцад тэдний нөлөө зөвхөн хөрөнгө оруулагч болон банкуудад нөлөөлөөд зогсохгүй энгийн иргэдэд ч нөлөөлнө гэсэн байна.

Эх сурвалж: Al-Eqtisadiya 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн