Салбарын яам багш нарт хандаж мэдэгдэл гаргалаа

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна.

Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулах асуудал нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэгдэнэ.

Хууль тогтоомжид заагдсан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль бус ажил хаялтыг зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг үүнийг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна. Хууль бус аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна.

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1,600,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан.

Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас багшийн цалин, хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан нээлттэй хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын үр дүнгээр цалинждаг цалин хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн багц зохицуулалтыг энэ ондоо багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, Хөдөлмөрийн хуульд заасан хөдөлмөрийн хамтын маргаан, ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН АЛБА

6 thoughts on “Салбарын яам багш нарт хандаж мэдэгдэл гаргалаа

  1. Зочин 2017-09-21 15:39 at 15:39

    нийт ажиллагсдын 5 хувиас бусад нь бага цалинтай өрөөс өр, зээлээс зээлийн хооронд байгаа нь нууц биш дээ,Жагсдагийг нэмээд жагсдаггүйг нь нэмэхгүй байх юм байх даа,Ер сүүлийн 2 засгийн газар арай чарай л байх юм даа,Энэ сайд дарга нар өөрсдөө амьжиргаа сайн болохоор бусад нь хамаагүй бололтой

    Хариулах
  2. зочин 2017-09-21 16:04 at 16:04

    ер нь төрийн албан хаагчид бүгдээрээ адилхан бага цалинтай ш дээ цагдаа, цэрэг, онцгой, төрийн захиргаа гээд ажил хаяж чаддагүй тангараг өргөсөн нэртэй адилхан л 500-700 мянгын цалин авдаг шүү дээ 1600,0 мянга авдаг хүн байдаг юм уу би л лав сонсоогүй юм байна би төрд 32 дох жилдээ ажиллаж байна 689000 төгрөгийн цалин авдаг шүү

    Хариулах
  3. Нэргүй 2017-09-21 18:45 at 18:45

    ta nar oorsdoo bags bolson chalin baga bvv tenegt yaj bodson c1600 gedeg hudlaa oligtoi saihan bicij chadahgvi baij bags nar icij amidar

    Хариулах
  4. Нэргүй 2017-09-21 18:51 at 18:51

    odooni bags nar hvvhdvvde zandarsan nvd aman ergeldsen sirrb tatsan deerelhvv wmnuud baidag gesen tiimerhvv wmnuudig halah heregtei hvvhdvvd vzdeggvi wm baina lee zob sdee

    Хариулах
  5. zochin 2017-09-23 15:19 at 15:19

    ENE baghs nar eersdiinkhee zaakh, surgakh , medleg, dadlaga, hkumuujuulekh arga bari zergiigee shalguulj baij tsalingaa yri. Hkuukhduudiin surgalt chini ymar ikh khangaltgyi bnaa, khuukhduudiin khumuujil mash muu, TV eer echigder neg EBS n hkuukhed hkicheel deeree bokhi zajlaad, usee oroi deer ni boochikhson mash sahkilgagyi suuj baikhad bagsh ni khaana baigaa um biye zeb abch ybakh, talaar hkeleechee.

    Хариулах
  6. багш 2017-09-26 16:06 at 16:06

    цалин нэмэхээр сурлагын чанар дээшлэнэ гэж ярьж онигоонд орох бий Ичээд байх юм

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн