Маргааш (2017.09.16) дугуйнд бүх нийтийн “Дугуйн баяр” болно. Иргэдтэйгээ 25 жилийн турш цэнхэр дэлгэцээр хамт байгаа UBS телевизийн нэрэмжит энэ уралдааныг  “Буянт-Ухаа” спорт цогцолбороос, Айдасын даваа, Өлзийт хороолол, Шувуун фабрик, чиглэлийн 40 км засмал зам, 10 км шороон зам бүхий тойрог замд зохион байгуулах юм байна. Ерөнхий зохион байгуулагч UBS телевиз.

Хамтран зохион байгуулагч: Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/

                                                Монголын дугуйн холбоо /МДХ/

                                                “Спорт бүх нийтийн үйлс” ТББ

Спортыг дэмжигч:                  “АTTILA” – Дугуйн брэнд дэлгүүр

Дугуйн спортыг дэмжигч:      “ТЭРЭЛЖ” – байгалийн эрдэст ус

Тус уралдаанд эрэгтэй эмэгтэй сонирхогчид болон мэргэжлийн дугуйчид, мөн насны ангиллаар нийт долоон өөр түвшинд өрсөлдөнө. Ангилал бүрээс 5 шилдэг дугуйчдыг шалгаруулах аж. Шилдгүүдийг цом, өргөмжлөл, “Аttila” брэндийн уулын дугуй, дугуйн иж бүрэн хувцас хэрэглэл хүлээж байна. Уралдааны бүртгэл МҮОХ-ны 211 тоот буюу МДХ-ны байранд болж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн