Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
СХД-т 5000-6000 айлын орон сууц барина – updown.mn

СХД-т 5000-6000 айлын орон сууц барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр (2017.09.14) боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

““Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. Бичил хот төвлөрсөн бодлого, системээс тусдаа дотооддоо асуудлаа шийдвэрлэж, зохицуулдаг болвол илүү үр ашигтай. Бичил хотын давуу тал нь угсармал орон сууцыг барьдаг. Бид гурван сар хүрэхгүй хугацаанд айлуудын орон сууцыг барих бүрэн боломжтой. Угсармал орон сууц нь ногоон технологийг ашигладаг. Бид Улаанбаатар хотын онцлогт зориулж дахин боловсруулж байгаа. Улаанбаатар хотод бичил хороолол барих газрыг судалж үзээд Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны газар илүү боломжтой гэж үзсэн. Энэ хэсэгт 5000-6000 айлын орон сууцыг босгох боломжтой. Хэрэв хотын зүгээс дэмжвэл бид ирэх таван жилийн дотор бичил хот бүхий 10 мянган айлын орон сууц барих бүрэн боломжтой” хэмээн “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер хэллээ. Мөн “Хотоос хөрөнгө оруулалт хүсэхгүй. Төсөл хэрэгжүүлэхэд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хотын захиргааны үүднээс дэмжиж, туслаж байхад болно” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай хотын зүгээс хэрэгжүүлж буй зарим төслийн үзэл санаатай төстэй төсөл байна. Бидний тулгамдаж байгаа асуудал дээр хувийн хэвшлийнхэн болон гадны хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Бид үүнийг дэмжиж ажиллана гэж бодож байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн