У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш

Өчигдөр (2017.09.13) хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл намын ээлжит бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулахаар тогтов. Энэ хурлаар эрх баригч нам дараагийн Ерөнхий сайдыг тодруулах юм. Парламентад хэт олонхийн суудалтай МАН-ын УИХ дахь бүлэг Засгийн газраа огцруулсны дараа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулт олон хүнийг “нойргүйдүүлж” байгаа бололтой юм.

Удирдах зөвлөл хэзээ хуралдах нь тодорхойгүй эхэлсэн шинэ долоо хоногийн эхний өдрөөс дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, хэн болох вэ гэсэн таамаглалууд мэдээллийн хэрэгслээр гарч У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Н.Энхболд нарын нэрс дуулдаж байна.

Гэвч Удирдах зөвлөлийн хуралдаан дээр 25-нд хуралдах Бага хурал дээр Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэснээс биш ирээдүйн Ерөнхий сайд хэн болох тухай асуудлыг огт хөндөгдөөгүй байна. Тиймээс өнөөдөр яригдаж байгаа нэрс хэн нэгний зохион байгуулалттай тараасан “бор шувуу” болж таарч буй аж.

МАН-ын гишүүд харин энэ цуурхалыг Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг тарааж байгаа. Энэ нь түүний “Топор” ажиллагааны II хэсэг хэмээн үзэж байна. Болоогүй хурлын өмнө Ерөнхий сайдад горилогчдыг тодруулж, олны анхааралд оруулж аваад өөрөө өөрийгөө тагнаж, чагнасан онигоогоо мартуулна гэж тэр үзэж байгаа бололтой.

Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас өмнө шинэ Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг хэлэлцсэн уулзалт тус намын томчуудын дунд хэд хэд болсон нь үнэн гэнэ. Гэхдээ эдгээр уулзалтаар ч, Бага хурлын гишүүд ч “Энэ удаа намын дарга, Ерөнхий сайдад залуучуудаа сойх нь зөв. Одоо тэдэнд итгэл үзүүлэх цаг болсон. Гэхдээ залуучууд дундаас сонгох хүн нь У.Хүрэлсүх бол биш юм байна” гэсэн байр суурьтай болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Түүгээр ч зогсохгүй саяхан л Засгийн газраа огцруулна хэмээн У.Хүрэлсүхийн шахалт, хүсэлтээр гарын үсэг зурсан УИХ-ын 30 гишүүн ч “У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш” гэсэн хандлагыг гаргаж, үндсэндээ “Топор” нэрээр алдаршаад байгаа Шадар сайдаас нүүр бууруулжээ.

У.Хүрэлсүхийн алдаа

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намаасаа урваж, сөрөг хүчнээс нэр дэвшсэн Х.Баттулгыг дэмжин ажилласан нь ил болоод байгаа. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гурван минут үргэлжилсэн найруулагч Б.Баатар, У.Хүрэлсүх нарын тасралтгүй инээлдэх яриа бүхий бичлэгт хураагдсан,

Б.Баатарын: “Ерөнхийдөө бол таны ялалтын 40-50 хувь нь Хүрэлсүх ах шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэднийг бол арчих ёстой байсан”

У.Хүрэлсүхийн: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуулья гэж ярьсан. За яахав, нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо” гэсэн үгс МАН-ын гишүүдийг байтугай олон нийтийг цочоосон юм. Сөрөг хүчинтэйгээ сэм нийлсэн Шадар сайдын энэ үйлдэл нь У.Хүрэлсүхийг түүний гарт хэзээ нэгэн цагт зөнгөөрөө хүрээд ирж мэдэх байсан “МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдын суудал”-аас нэг мөсөн салгаад тавьчихав бололтой.

“Тoпор” биш Женко МАН-д засаглана 

Сөрөг хүчин, түүнээс төрсөн Ерөнхийлөгчтэй У.Хүрэлсүх нууцлагдмал хэлхээ холбоотой байсныг илчилсэн энэ үйл явдал МАН-ын гишүүдийг их багагүй Шадар сайдаас болгоомжлоход хүргэжээ. Хэрвээ У.Хүрэлсүхийг намын дарга бөгөөд Ерөнхий сайд болгочихвол энэ намд У.Хүрэлсүх биш Женко засаглана гэдгийг олж харахад нэг их олон нүүдэл бодох ч хэрэггүй юм.

У.Хүрэлсүхийн хамгийн том алдаа утасны ярианаас гадна Женкогийн фанатуудын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн халуурлыг бодоход л хангалттай. Жишээ нь тэдний олон нийтийн сүлжээнд “Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН дахь эх орончид хуваалцах эрхтэй гэж үзэж байна. Тэд л өөрийн нам дахь бузар булай, бохир заваан бүхнийг илрүүлж, лэнд-лизээр Х.Баттулгын штабт илгээж байсан юм. Дараалсан үргээлгүүд сонгуульд ач тусаа өгсөн. Тэр эх орончдын дэмжлэгийг бид мартаж болохгүй юм!” гэх мэтчилэн цацсан сэтгэлийн хөөрлүүд одоо ч твиттер, фэйсбүүкийн гудамжинд хөглөрч л яваа.

Парламентад 65 суудалтай эрх баригч нам сөрөг хүчиндээ дөрлүүлээд, тариалангийн талбайд анжис чирч яваа үхэр шиг зүтгэнэ гэдэг яаж ч бодсон гутамшиг. Иймдээ тулчихвал 2020 оны УИХ-ын сонгуулийг мөрөөдөөд ч хэрэггүй. Одоо намаа тараачихсан нь нэрэнд цэвэр. Тэд үүнийгээ бодолцоо байлгүй.

Хүчнийхнийг “УВС” нам атгана

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхээс зайгаа авсан байдалтай байна. Энэ нь У.Хүрэлсүхийн хувьд гамшиг нүүрлэсэнтэй ижил хэрэг болж байна. Женко У.Хүрэлсүхээр гоё гуйлгаж, түүнийг гүйлгэх гэсэндээ ч биш. Кино зөвлөх Б.Баатарын бичлэг ил болж, МАН-аас акул “суйлсан” хэрэг нь ил болмогц эрх баригчдаас бас ч гэж жийрхсэн Х.Баттулга “Топор”-ыг танихгүй, мэдэхгүй царай гаргах болсон талаар эх сурвалжууд ам алдаж байна.

Хүнд байдалд орсон У.Хүрэлсүх нам дотроосоо дэмжих хүмүүсийг хайсаар Ц.Нямдорж дээр тулаад зогссон. Ц.Нямдорж “Топор”-ыг Ерөнхий сайд болгох тохироог Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх Н.Алтанхуягтай ханьсаж хийхээр зорилго нэгдсэн мэдээлэл Төрийн ордноос дуулдаж байгаа юм. Тэд бол монголын улс төрд нам дамжсан бүлэглэлийн анхны шанг татсан УВС намаар холбогддог хүмүүс гэдгийг улстөрчид мэднэ.

Түүнээс биш Женког харахаараа хэзээний толгойтой үс нь босчихдог Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн өргөө рүү гүйх хүн биш. Өш хонзонтой мэт харилцаатай Женкогийнх нь учрыг нутаг нэгт Н.Алтанхуяг төвөггүй олчих учраас тэд ийм гарцан дээр нэгдсэн гэсэн хардлага үүнийг дагаад үүсчээ.

Ингээд хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд болвол Женко МАН-д засаглаж, хууль хүчний байгууллагыг УВС нам атгаж эхэлнэ гэсэн тохироо ч хийгдсэн гэх мэдээллийг МАН-ынхан авчихаад байгаа аж. Намын Бага хурлаас өмнө гишүүдийн дунд “МАН ийм урвагчийг арай ч Ерөнхий сайд болгох болоогүй” гэсэн байр суурь давамгайлж эхэлсэн сураг дуулдав.

Өөрийгөө тагнаж муур хулгана болсон “тэнэг PR”

У.Хүрэлсүхийн өнөөдрийн бүх бүтэлгүйтэл намын дарга, Ерөнхий сайд болохын тулд эхлүүлсэн өөрийгөө тагнаж, чагнасан гэх дуулианаас эхтэй. Адал явдалтай кино, ном зохиолыг ядмагхан дууриасан “тэнэг PR” нь нотлогдчихоод эзнийгээ олны өмнө хэсэгтээ гарах эрхгүй болгожээ. Тэр өнөөдөр хичнээн ч удаа өөрийгөө буруугүй гэж хэлсэн ч итгэх хүн үгүй болж. Бүх асуудал баримтаар тогтоогдсон байгаа гэвэл үнэнээс хазайхгүй болов уу.

Засгийн газрыг огцруулахаас өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хаалттай хуралдсан. Мөн УИХ ээлжит бус чуулганаа хааж байгаад Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлт, байр суурийг сонссон байгаа. Гэвч У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэргийн талаар хэн ч ам нээхгүй байна. Энэ нь улсын нууц гэсэн үгээр хаацайлагдаж буй аж.

Гэхдээ У.Хүрэлсүхийн “гэнэн хонгор” хэргийн талаар зарим нэг хүн ам алдсан байгаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Тусгай хяналтын дэд хорооны хурлаас гарч ирээд (2017.09.07) “АТГ-аас өгсөн тайлбарын хүрээнд хэлж байна. Шадар сайд өөрийгөө тагнуулсан гэдэг хэрэг баталгаажсан” хэмээн мэдэгдсэн бол яг энэ өдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ээлжит бус чуулганы хуралд оролцохынхоо өмнө “Шадар сайдын асуудал Засгийн газрыг огцруулах асуудалд нөлөөлөхгүй” гэсэн байдаг.

Мөн өдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан ээлжит бус чуулганы хуралдаан дээр “Асуудлууд тодорхой болж байна. Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонслоо. Зарим зүйлүүд ойлгогдлоо. Төрийн байгууллагууд чиглэл өгч, тагнаж мөрдөөгүй юм байна” хэмээн хэлсэн байгаа. Тэдний үг У.Хүрэлсүх энэ хэргийг өөрөө зохион байгуулсан гэдэгтэй агаар нэг сонсогдож буй. Харин хэргийн эзэн намынхаа нөхдөд “үүнийг зүгээр л марчихаач” гэж үг алдсан талаар Төрийн ордонд яригдаж байна.

  У.Хүрэлсүхийн тухай архив

Хэвлэлийн шарласан хуудсыг сөхөөд харвал болж өнгөрсөн үйл явдлын баримтууд халуунаараа хадгалагдаж үлдсэн байдаг. Эдгээр архивын нэг болох Зууны мэдээ сонины 2014 оны арваннэгдүгээр сарын 7-ны дугаараас иш татаж байна. А.Хуягийн “У.Хүрэлсүх эргэн ирэхийн учир” гарчигтай тус нийтлэлд

“…Цаг нь болоогүй байхад намынхаа нэрийг сольсноор намаа хоёр хувааж ялагдуулсан гэдэг ял зэм түүнийг байнга дагалддаг. Намын их хурал дээрээ “Намын нэр сольсноор 2012 оны сонгуульд ялагдвал бүх хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн томорч, цаг нь арай болоогүй юм биш үү хэмээсэн нөхдөө урвагч хэмээн цоллож, заримыг нь намаас хөөж байсан түүхтэй. Намын нөхөд нь ажил ч үгүй, мөнгө ч үгүй лааз өшиглөж АТГ-т дуудагдан баргар царайлж байсан хүндхэн үед мань эр гадаад руу одож, түрийвч нимгэнтэй хүн тэр бүр очоод байдаггүй Австралийн эрэгт тухалснаар сураг тасарсан” хэмээн түүний талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

Мөн үүнээс гадна У.Хүрэлсүхийг 2012 онд Сонгуулийн хуулийг ашиггүй батлуулж МАН 2012 онд ялагдахад гол үүрэг гүйцэтгэж АН-д гавъяа байгуулсан. Онгироо, овилгогүйг өгүүлсэн мэдээллүүдийг олж үзэж болох юм.

Т.ГАРЬД

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

56 сэтгэгдэлтэй

  1. haha garid batsaan neeree topor ch geh shg urvasan ch geh shg chi tgd alban tushaaliig 60 terbumaar zarna gadaadad mongoliin 5n tolgoig amlaad mongo ugaana gej baigaa humuusiig demjeed baih uu ? namiinhaa toloo bas mongoliinhoo toloo baisan yum ed naraas ulsaa namaa tseverleh gej baina. iimerhuu chuluun ovoonii bolovsroltoi setguulch yugaa ch oilgohovdee chaavaas gj

    Хариулах
  2. Хүрэлсүх бол урвагч бөгөөд хагалан бутаргагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. Болгоомжлогтун.

    Хариулах
  3. Хөлсний бичээч биеэ үнэлэгч минь битгий янхан царайлаад бай. Жин явж байна жингэр хуцаж байна гэж мэдхүүүүүүүүүүүүүүүүүүүү ха ха хах хах

    Хариулах
  4. зг ыг бүрдүүлэхгүйгээ их хурлыг тараа ан үүнийг зохион байгуул ардын нам ч хуваагдан бутрах болно.женко энэ тал дээр ажиллаа. чи чадна . та бол мэрэгжлийн хүн шүү.

    Хариулах
  5. Хүрэлсүх сайд болвол МАН шударга болжээ гэж ард түмэн харах байхдаа. МАН, МАХН гэж салгасан хүн бол Энхбаяр, Элбэгдорж, Баяр нар шүү дээ түүхийг сайн унш, судал хар

    Хариулах
  6. ЯАХАВ ХАЛТАР ХЭДЭН ЦААС АМ АЛ ХОЕР РУУ НЬ ЧИХСЭН Л БАЙНА ТЭГВЭЛ ЗЕРУУЛЭЭД НЯМДОРЖИЙГОО ГАРГААД ИРЬЕ! ТЭГЭЭ Л МИЕЭ ЖЭНКО САНЖ БАЯР НАР ХАР НУХ

    Хариулах
  7. Хүрэлсүх шударга байхын төлөө ил гарч тэмцдэг.Түүнд алдаа бий,тэр тэмцэгч учраас,харин язгуур нь шударга ёсны төлөө харагддаг олон түмэн ингэж хардаг.Түүнд дайчин шуурхай, шийдвэртэй,далайцай байдал төлөвшсөн харагддаг.Монголын төлөө нэгдэж ажиллахад тэр нам гэх мам ямар хамаа байна. Тэгээд ч их хурал дахь аль гайгүй төлөөлөлүүд түүнийг дэмжсэн байдаг.Энэ бол 2 ээлж хоолонд орох асуудал биш гэж харагдаж байгаа.Аль чаддаг нь нэгдээд ажиллаг

    Хариулах
  8. Хүрэлтопороо гэж арчаагүй эр хүний сэг дээ.Ингэхэд Хэнтийнхэн яагаад ийм урвагч байдаг юм бэ Арвин, Топор, Оюука,Бандааш гээд л хөвөрнө дөө_

    Хариулах
  9. Нэг тавьтаргүй төлөвшөөгүй нөхөр хэд орилоход л бут үсрэх дээрээ тулж байдаг ийм улс төрийн гол хүчин /90 жилийн түүхтэй нам гэжугай/ байна гэхээр юу ч гэмээр юмдээ… хэлэх ч үг алга.Хуйвалдаан зохион байгуулагч л байхаас МОНГОЛд лидер алга.

    Хариулах
    • Хүрэлсүх өөрт нь ноогдсон хариуцлагаас дандаа л бултаж байдаг шүү дээ. Тэгж байгаад уйдахаараа өөрөө огцорлоо гэх байх

      Хариулах
  10. ХҮРЭЛСҮХИЙН АЛДАА БИШ МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ МОНГОЛ ХҮНЭЭР ТАВИХ ГЭСЭН ЭХ ОРОНЧ СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААР ХИЙСЭН ТЭМЦЭЛ.ТИЙМЭЭС ХҮРЭЛСҮХЭЭР ЕС ТАВИХГҮЙ ЮМ БОЛ ТЭМЦЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДЫГ МИ-ГИЙНХЭН НЭГ НЭГЭЭР НЬ ААЖМААР НАМНАХ БОЛНО.ХЭН НЭГ НЬ УРВАЖ МИ-ГИЙН ТАЛД ОРСОН Ч УДАХГҮЙ ӨӨРӨӨ ЖИЙГДЭХ БОЛНО ШҮҮ.ХЯТАД АРГА УДААНААР ЭЗЛЭН АВЧ ТАМЛАН ТАСЛАХ БОЛНО ГЭДГИЙГ САЙН САНАЖ ТУУШТАЙ ТЭМЦЭЭРЭЙ.ХАЯНХЯРВАА МЭТИЙНХЭН ЮУ Ч ХИЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ.ТООХГҮЙ ДҮР ЭСГЭЖ БАЙСАН Ч АРААНДАА ЗУУЧИХСАН БАЙГАА ДАА.

    Хариулах
  11. Зөв л бичсэн бна Энэ нөхөр арай л болохгүй хүн юмаа өөр намд урвасан нь үнэн байх зөвхөн өөрийгөө л бодчихсон учраас наад цаадхаа харахаа байж улс төрийн дон даргын төлөөх улайралд автчихсан бх нам яах вэ энэнээс чинь болоод улс орныг туйлдуулж байнашдээ сайн бодоорой МАН-ынхаан хэн ч байсан 50 дээш настай холын шуналгүй хүн олоод тавьчихаа

    Хариулах
  12. Үнэнг л бичсэн байна.Хүрэлсүхтэнгүүдэд таалагдахгүй нь ойлгомжтой.Гэхдээ МАН-н туршлагатай улстөрчид итгэх хэцүү болсон нь саяны ЗГ-аа унагахад харагдлаа.Сү.Батболд,Нямпорж,Улаан нар хуурамч маск зүүж МАН-н нэр хүүрээр олон жил төрийн ажлыг хийж хөлжиж байсан юм байна үэдэг нь нотлогдсон.Гадуур чөлөөнд байгаа Баяр Багабанди нар бас адил.Яагаад гэвэл энэ 2-н цүнхийг барьж гүйж байгаад улстөрд орж гишүүн болсон шалдан банди нар нь ЗГ-аа унагахад маш их рольтой байсан.Өөрсдийгөө хэн гэдгээ харуулаад зогсохгүй ард байгаа нууц ноёнтонгуудаа ч илёилээд өглөө.Одоо МАН энэ нөхдүүээс зайгаа авч бодологотоо оруулахгүй сул гишүүн болгох хэрэгтэй.Бага хурал удирдах зөвлөлд эдгээр нөхдүүдийн үнэр ханхалсан ямарч хүнийг бүү оруул хол бай зай барь намдаа байна уу гарна уу өөрсөд нь эрхийг нь өгөөд орхих хэрэгтэй.

    Хариулах
  13. МАН-ын 2-р ээлжийнхэн хоолондоо. Топор, дүлзэн Оюука, бандааштай баньд, 60 гарчихаад одоо болтол байргүй бас ТВ хүн нтр гээд л

    Хариулах
  14. МАН-ын 2-р ээлжийнхэн хоолондоо. Топор, дүлзэн Оюука, бандааштай баньд, боовтой аниа, 60 гарчихаад одоо болтол байргүй бас ТВ хүн нтр гээд л

    Хариулах
  15. Хэнтийнхэн үнэн бүтэхгүй баагийнуудыг гишүүн болгоно. Ярьдаг бөх, урвагч Харвин, топор, дүлзэн оюука, бандааш гантулга, замын гай Гарамгайбаатар гээд л…

    Хариулах
  16. ХҮРЭЛСҮХ БИШ ШҮҮ. ИХ ГАЙ БОЛНОО.МАН-С ХӨӨ НААДАХЫГАА ТЭР АН-ДАА Л ОРНО БИЗ.НАМЫГ БАЙТУГАЙ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХАГАЛАН БУТАРГАЖ БАЙНА.НААД МУУ ЧИНЬ ХУДЛАА ГАР ШҮҮ.МАН-ЫН БУЯНААР НЭЛЭЭД Л ТАНСАГЛАЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХАШЛАА.ОДОО ТАР НЬ ТАНИГДСАН.УРВАГЧИЙГ ХӨӨӨӨӨ

    Хариулах
  17. Гарьд лалараа танай явуургүй нөхдүүдийн эрин үе дуусч байнаа, хоолтойгоо байж байя гэвэл дуугүй чимээгүй хуцалдаа

    Хариулах
  18. Унасан, ууртай, утаа хиншүү ханхлуулсан хуйлгач нарын гөлөг Гарьд чи муу овоо хуцав аа. Хүрэлсүх ЕС болсон өдөр чамайг олон хүн Гарьдмаа болгох байх шүү. Хаха

    Хариулах
  19. Улс орон авилгал хээл хахуульд идэгдэж мөхөж байна.” авилгалтай тэмцвэл нам чинь мөхөж мэднэ” гэсэн үг бий, гэхдээ ” авилгалтай эс тэмцвээс улс орон чинь мөхнө” гэсэн үг бас бий. Үүнд эр зориг эрс шийдэмгий чанар хэрэгтэй. Энэ бол системийн эсрэг тэмцэл гэж арай томоор хол харах хэрэгтэй. “…Зарчимд биш мөнгөнд суурилсан улс төрийн нам дотроосоо өөрөө өөрийгөө ийнхүү мөхөлд хүргэдэг. Яг энэ замаар явж ирсэн МАНАН өнөөдөр мөхөх, мандахын уулзвар дээрээ иржээ. Хаашаа эргэхээ шийдэхээр МАН эдүгээ ид тэмцэлдэж байна. ..”гэдэг de fakto Жаргалсайхантай санал нэг байна. Магадгүй УЛС ОРНОО АХИН НЭГ АВРАХ АРИУН ҮЙЛС МАН-д тохиож байгаач юм билүү.Энэ өөрчлөлтийг Хүрэлсүх л хийнүү гэхээс 60 тэрбумыхан хэзээч хийхгүй.

    Хариулах
  20. Хүрэлсүх МАН-ы төлөө үхэн хатан тэмцэж байхад намых нь тонгорчихвол яг үнэндээ хэрэг алга. Энэ удаа Хүрэлсүх гарах нь дээ гэж бодтол ингэж алах байсан юм бол МАН ч бай АН ч бай хэрэг алга.

    Хариулах
  21. Урвагч хулгайчаас доор

    Ямар нэг албан газар болон компани дотор урвагч байхад тэр газар өөдөлдөггүй хамаг үнэтэй зүйлийг бусдад мэдээлж байдаг шүү дээ. Урвагч хулгайчаас доор…

    Хариулах

Reply To Baatar

Цуцлах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү