Австралийн сэтгүүлч Люк Хоупвел “Twitter” хуудсандаа Сидней дэх Apple дэлгүүрт шинээр худалдаанд гарч буй iPhone гар утсыг хүлээн суух эхний худалдан авагчийн гэрэл зургийг байршуулжээ. Тэрбээр “Ухаалаг гар утас гарахаас хоёр хоногийн өмнө энэ эр Sydney Apple Store-ийн өмнө байрлалаа эзэлжээ” хэмээн бичсэн байна.

Үүнээс гадна шинэ утсанд дугаарлан зогсох иргэдтэй холбоотой ийм гэрэл зураг нэлээд эртнээс буюу энэ сарын 8-наас эхлэн гарсан. iPhone 8 гар утасны танилцуулга өчигдөр Стив Жобсын нэрэмжит театрт эхэлсэн. Тус компани iPhone 7s, 7s Plus, түүнчлэн iPhone 8 гар утаснуудыг танилцуулсан байна. Эдгээр төхөөрөмжүүд өмнө нь үйлдвэрлэлээсээ тагнуулын дурангуудад хэд хэдэн удаа гарч байсан юм.

Түүнчлэн шинэ загварын ухаалаг гар утас танилцуулах болсонтой холбогдуулан iPhone 7-гийн эзэмшигчид хуучин загварын утсаа худалдах нь эрс нэмэгджээ. Зөвхөн “Юла” сервист л гэхэд iPhine 7/7 Plus утсаа зарна гэсэн зар өссөн байна. Сүүлийн долоо хоногт л гэхэд тус сайтад 2597 ийм зар ирсэн нь өнгөрсөн наймдугаар сарынхаас 68 хувиар өссөн гэсэн үг юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн