Банкууд машины зээл олгохдоо машиныг нь Шинэ эсвэл Хуучин гэж ангилдаг. Шинэ машин гэдэг нь “0” гүйлттэй машиныг хэлдэг бол Хуучин машин гэдэгт ихэнх банкууд Монголд явж байгаагүй машиныг хамруулдаг.

Цоо шинэ машин аваад уначих боломжтой хүн ховор. Харин дөнгөж орж ирсэн, Монголд явж байгаагүй машиныг бол авч унана л гэнэ шүү.

Гэхдээ хүмүүс зээл хөөцөлдөж байх үедээ хүүний зөрүүг тэр бүр нарийн тооцож үздэггүй. Зээлээ бүтээх нь л гол зорилго нь болж хувирдаг. Тэгвэл энэ удаад зээлийн хүүнээс хамаарч төлбөрийн ямар зөрүү үүсдэг, бага хүүтэй зээлэнд ямар тохиолдолд хамрагдах боломжтой байдгийг тайлбарлая.

Банкууд ихэчвлэн машины лизингээ сарын 2,2% – 1,6% хүүтэйгээр санал болгож байна.

МӨНГӨ.мн сайтаар дамжуулан банкууд руу илгээж буй зээлийн хүсэлтүүдийг судлаад үзэхэд хүмүүс ихэвчлэн 2 жилийн хугацаатай 9,5 сая төгрөгийн үнэтэй машин лизингээр авахыг сонирхож байна. Ихэнх хүмүүс урьдчилгаа хэлбэрээр машины үнийн 15-20 хувийг төлөхөд бэлэн байна. Тэгэхээр 20 хувийг нь төлөөд 7,6 сая төгрөгийн зээл авахад хүүнээс хамаараад хэдэн төгрөгийн зөрүү үүсдэгийг хүснэгтээр харуулав.

 

Хүснэгтээс харахад та 1,75 хувийн хүүтэй зээлж авбал 2 жилийн хугацаанд 2 хувиар зээлсэн хүнээс 270 мянган төгрөг бага төлөх нь байна.

Бодит хэмнэлт байна аа. Харин ямар тохиолдолд машины лизингийн хүү буурдагийг мэдээлэл нь ил, тодорхой зарим банкны хувьд судалж үзлээ.

  • Хэрэв та зээлээ хурдан төлж дуусгаж чадахаар бол ХААН банк танд хамгийн доод хүүгээрээ буюу сарын 1,6%-иар машины лизинг олгох нь байна.

ХААН банкны машины лизингийн хүү нь таны зээл авах хугацаанаас хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд хэрэв та 1 жилийн дотор төлж дуусгахаар гэрээгээ байгуулбал сарын 1,6% хүүтэйгээр авч болох нь байна. Урьдчилгаа 15%, Хэрэв ҮХХ давхар барьцаалбал 100% зээлээр машинаа авч болох юм байна. (khanbank.com; 2017/4/5)

Та богино хугацаанд төлбөл сард хэдийг төлөхөө бие даан тооцож үзэхийг хүсвэл энд дарна уу.

Та өөрөө машин лизингээр авах боломжтой эсэхээ мэдэхийг хүсвэл “Энд дарж” тооцооллоо хийлгэнэ үү. Бид танд хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх болно.

Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Mongo.mn санхүүгийн зөвлөгөө, зуучлалын төв

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн