Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
ХААИС-ийн зам нээгдлээ – updown.mn

ХААИС-ийн зам нээгдлээ

Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэл бууруулахаар автозамын зарим уулзварыг өргөтгөх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, уулзварыг өнөөдөр нээлээ. Уг уулзвар нь зүүн болон баруун талаасаа нэг урсгалаар нэвтэрдэг учир замын түгжрэл ихээр үүсгэдэг байсан юм. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн засаг дарга С.Батболд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг, Орлогч дарга Х.Пүрэвжаргал нар оролцож, тууз хайчиллаа.
Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй бөгөөд өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 12-13 метр, 5 эгнээ болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 50-60 хувь нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байна.

 

zam_2470

zam_2420

zam_2436

zam_2453

zam_2479

21584484_1579204328820766_1585094600_o

21585828_1579204332154099_1977451225_o

zam_2490

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн