Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун устөрөгчийн бөмбөгний туршилтад оролцож ажилласан цөмийн эрдэмтдэдээ томоохон баяр хүлээн авалт хийжээ. Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагийн мэдээлснээр энэхүү үйл ажиллагааг БНАСАУ байгуулагдсаны 69 жилийн ойд зориулан зохион байгуулсан гэнэ. Ингээд эрдэмтэд, техникийн удирдагчид Ким Чен Унаас цөмийн хүчээ төгс төгөлдөржүүлэхэд хүчээ сулруулж болохгүй гэсэн зааварчилгаа авсан байна.

БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр огцом хөгжсөн нь тус улсын цөмийн зэвсэг боловсруулах Иран улс нууцаар тусалж байгаатай холбоотой хэмээн Их Британийн ГХЯ-ны өндөр албан тушаалын эх сурвалжийн хэлсэнд үндэслэн “The Telegraph” мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр Британийн яамныхан хуучин болон одоо байгаа цөмийн гүрнүүд Пхеньяныг баллистик пуужинд тохирмжтой цөмийн зэвсэг боловсруулахад тусалсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Лондоны зүгээс Хойд Солонгосын эрдэмтдийг асар богино хугацаанд бие даан ийм амжилтад хүрч буйд эргэлзэж байгаа аж.

Үүнээс гадна Хятадын хэд хэдэн банк Хойд Солонгосын иргэдийн дансыг хаасан тухай Kyodo агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын иргэд хэд хэдэн банкуудад шинээр данс нээх, өөрийнхөө дансаар гүйлгээ хийх боломжгүй болсон гэнэ. Энэ нь Хойд Солонгос улс саяхан устөрөгчийн бөмбөг туршсантай холбоотойгоор Хятадаас авч буй хоригийг нэг хэлбэр бололтой гэж тус агентлаг мэдээлж байна.

Э.ЗАЯА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн