Counterpoint  компанийн тайланд өгүүлснээр “Huawei” компанийн гар утасны худалдааны үзүүлэлт “Apple” компаниас даван гарчээ. Смартфоны худалдаагаар нэгдүгээрт “Samsung” нэрлэгдэв. Хятадын үйлдвэрлэгч “Huawei” компанийн худалдаа 2017 оны гуравдугаар сараас хойш идэвхитэйгээр өсч эхэлснийг шинжээчид тэмдэглэж байна. Харин “хазагдсан алимны” худалдаа нэгдүгээр сараас эхлэн унасаар зургадугаар сард оргилдоо хүрчээ.

“Apple”-н шинэ төхөөрөмжийг хүлээсэн хүлээлт нь энд хүчтэй нөлөөлсөн нь илт. Судалгаанд өгүүлснээр хятадууд өнөөдөр Хойд Америк, Өмнөд Ази, Энэтхэгийн зах зээлд хангалттай анхаарахгүй байна. Тэдний худалдаа гол нь дотоодын зах зээлдээ чиглэгджээ. Судлаачид зургадугаар сарын байдлаар зах зээлд хамгийн их худалдагдсан гар утасны чансааг гаргасан бөгөөд үүгээр “Huawei” аравт багтжээ. Чансааны эхэнд iPhone 7 ба iPhone 7 Plus, гурав, дөрөвт Oppo R11, A57в бичигджээ. Samsung Galaxy S8 тавд багтсан байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн