Салхи, шуурганы бүхий л түүх АНУ-ын хувьд хамгийн гай гарзтай гамшгийн нэг байлаа. Сүүлийн жилүүдэд хар салхины нийт хохирлын хэмжээ $350 тэрбумаас даваад байна. Энд тооцоо дүгнэлт нь ид хийгдэж байгаа “Харви” болон “Ирма” хар салхины хохирол багтаагүй болно. “Харви” урьдчилсан үнэлгээгээр 180 тэрбум, “Ирма  126.5-250 тэрбум долларын гай учруулахаар байгаа юм. Эдний хохирол нэг мөр гарсны дараа тэд АНУ-ын түүхэнд хамгийн  их сүйрэлтэй гамшигт нэрлэгдэж магадгүй юм.

Халуун орны хуй салхи буюу Хар салхи нь нь төв хэсэгтээ агаарын нам даралттай, аадар бороо бүхий цаг уурын нэгэн төрлийн үзэгдэл. “Циклон” гэдэг үг нь цагираг хэлбэрийн эргүүлэгийг хэлэх бөгөөд уг эргүүлэг дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, цагийн зүүний эсрэг чиглэлтэй байна. Бүх халуун орны хуй салхи халуун орон орчмын харьцангуй дулаан далайд үүсэх ба хүчтэй салхи, ширүүн бороо үүсгэнэ. Зарим тропикийн циклонууд эх газрыг дайрч болох бөгөөд энэ тохиолдолд асар их хэмжээний хохирол учруулдаг байна. Энд АНУ-ын түүхэнд аймшгийн сүйрэл дагуулсан 10 хар салхийг нэрлэж байна.

10 байр: “Фрэнсис” (2004) хар салхи: “Фрэнсис” хар салхины учруулсан хохирол ойролцоогоор $9,5 тэрбум доллар. Тэр үедээ  түүнийг  хамгийн гарзтай шуурганы гуравт багтааж байв. Энэ шуурга Канавералын хошуун дахь сансарын байгууламжид 100 саяын хохирол учруулсан юм. Хар салхи Аппалачийн өндөрлөг хүрэх цагт Флорида мужаас Нью-Йорк хүртэл нутгаар усан бороо асгарч өмнөд Аппалачи, Жоржийн зүүн өмнөд хэсэг ба Флоридагийн хойгуур үер дагуулжээ. Үүний хажуугаар “Фрэнсис” зургаан мужид дөрөв хоногийн дотор 103 хуй салхи гаргажээ.

9 байр: “Рита” (2005) хар салхи: “Рита” хар салхи Техас ба Луизиана мужуудын хил нутгийг дайрсан. Гуравдугаар ангиллын энэ хар салхи $12 тэрбум долларын хохирол учруулжээ. Хүчтэй салхи, шуурга, үер Флорида, Алабама, Миссисипи, Луизиана, Арканзас, Техас мужид бүртгэгдэв. Хэрэв “Рита” зүүн тийш эргэн Хьюстон, Галвестоныг өршөөсөн бол шууд цохилт нь Луизиана ба  Бомонт-Порт-Артурын районд тусах байлаа. Холли-Бич, Кэмерон, Креол, Гранд-Шеньер хотууд сүйрлээ. Хар салхи Чарльз нуурын  сав, Ла ба Порт-Артур, Техас мужид үер авчирчээ.

8 байр: “Чарли” (2004) хар салхи: Эрсдлийн дөрөвдүгээр ангилалтай “Чарли” хар салхи Флоридагийн баруун өмнөд эргийг дайрчээ. Шарлотта хотод хамгийн хүчтэй сүйрэл авчирсан байв. Нутгийн гүнд салхины хурд нь цагийн 105 миль хүртэл ширүүсч байсан юм. Нийт хохирол $15,1 тэрбум болон хоёр дахь том  гарзтай шуурга гэгдлээ. Харин одоо энэ хар салхи наймд бичигджээ.

7 байр: “Ирен” (2011) хар салхи: Энэ  хар салхи нь Хойд Каролинагийн зүүн хсгээс АНУ-ын  зүүн хойд нутагт орж ирсэн гамшиг бөгөөд хүчтэй салхи, үерийн хослол байв. Түүний нийт хохирлын хэмжээ нь $15,8 тэрбумаар үнэлэгддэг.

6 байр: “Иван” (2004) хар салхи: Флоридагийн төвийг  бусинуулсан “Чарли” хар салхинаас сар гаруйн дараа үүссэн “Иван” Өмнөд Алабама ба Баруун Флорида хоёр хилийн бүсээр өнгөрсөн ба түүнийг  дагалдсан үерт Жоржигоос  Пенсильвани, Нью-Йорк, Нью-Жерси мужууд нэрвэгджээ. Мөн энэ хар салхи ихээхэн хэмжээний хуй салхи үүсгэсэн байлаа. Хохирлын нийт хэмжээ нь $118 тэрбум бөгөөд тропик шуурганаас үүссэн  хуй салхинуудын учруулсан  хохирлын дээд үзүүлэлт болжээ.

5 байр: “Вильма” (2005) хар салхи: “Вильма” хар салхи нь Мексикийн булангийн эргийн дагуу дайрсан хар салхинуудын дунд 5 дугаарт бичигдсэн. Хохирол нь ч багад тооцогдохгүй. Үнэн хэрэгтээ 2005 оны хар салхинуудаас хохирлын хэмжээгээр хоёрт ордог. Үндэсний хэмжээнд 5-т байгаа. National Hurricane Center төвийн мэдээгээр “Вильма” Флорида мужид хамгийн ихээр цахим төхөөрөмжүүдийг сүйтгэжээ. Нийт хохирол нь $21 тэрбум доллар байлаа.

4 байр: “Эндрю” (1992) хар салхи: “Эндрю” жижиг хэмжээний хар шуурга ч маш хүчтэй салхитай байжээ. Эрсдлийн үнэлгээний шаталбараар дээд тавдугаар зэрэглэлд багтдаг бөгөөд Флоридагийн зүүн өмнөд хэсэг, Өмнөд Луизианагийн зүүн өмнөд эргийн дагуу өнгөрчээ. Өмнөд Флоридад 150 мянган байр сууцыг эвдэлсэн байлаа хохирол нь $26,5 тэрбум болжээ. Тухайн цагийн хамгийн сүйрлийн салхи байлаа.

3 байр: “Айк” (2008) хар салхи: “Айк”  хар салхи дөнгөж хоёрдугаар ангиллын үнэлгээтэй  байсан  ч цар хүрээгээр хамгийн сүйрлийн гэж хэлэгддэг ба хохирлын хэмжээгээр Америкийн гурав дахь нь гэж байгаа..Техас, Луизиана мужуудын эргээр өнгөрсөн хар салхинд Порт-Боливар хотын бүх барилга байшин газрын хөрснөөс арчигдлаа. “Айк” хар салхи Арканзас, Теннесси мужуудын зарим районууд, өмнөд Миссури, өмнөд Иллинойс, өмнөд Индиана, Кентукки, Огайо, Мичиган, Пенсильвани мужаар дайрчээ. Хохиролын  нийт хэмжээ нь $29,5 тэрбум.

2-р байр: ураган “Сэнди” (2012) хар салхи: 2008 оны “Айк” шиг “Сэнди” маш хүчтэй салхитай гамшгийн хар шуурга болсон юм. Нью-Жерси ба Нью-Йоркийн районуудаар дайрсан энэ хар салхинд 650 мянган байр сууц эвдэрч сүйрчээ. 8,5 сая хүн  гэрэл цахилгангүй хоцорсон байлаа. Түүний нийт хохиролыг $65 тэрбум гэж үнэлжээ.

1 байр: “Катрина” (2005) хар салхи: “Катрина” нь түүхэнд хамгийн их хохиролтой, АНУ-даа хамгийн хохиролтой гамшиг болсон ба 108 тэрбумын хохирол дагуулжээ. “Катрина” эхлээд Флоридагийн өмнөд нутгийг дайраад дараа нь нэгдүгээр ангиллын шуурга болон Майамийн дэргэдүүр өнгөрчээ. Хүчтэй салхи нь 85 – 95 миль/ цаг  хүч байв. Аянгын усан бороо, үер ихээхэн гамшиг авчирчээ. Өмнөд Флоридын дараа “Катрина” тавдугаар ангилалд орон Мексикийн буланд орж очсон юм. Дараа нь “Катрина” гуравдугаар зэрэг хүртэл суларсан ч цар хэмжээ, экстрамаль идэвхээр Миссисипи, Алабамын эрэг,  Луизианы зүүн өмнөд эргээр хүчтэй шуурга, давалгааг үүсгэсэн байлаа. Давалгаа нь Миссисипи мөрний эргийн дагуу сүйрэл тарьж, Шинэ Орлеан хотын хамгаалалтын даланг сэтэлсэн байв. Үүний улмаас Шинэ Орлеаны 80 хувь усанд автжээ. Сүүлд нь нутгийн гүнд  хүчтэй салхи, усан бороо Алабама, Миссисипи, Теннесси, Кентукки, Индиана, Огайо, Жоржио мужуудын зарим газрыг нөмөрчээ.

Бэлтгэсэн М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн