Нийслэлийн цагдаагийн газраас их, дээд сургуулиуд тэр дундаа Монголын үндэсний их сургуультай 2012 оноос хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд хэв журам сахиулах чиглэлээр “Оюутны эргүүл”-ийг амжилттай зохион байгуулж байна.

Өнөөдөр Монголын Үндэсний дээд сургуульд “Оюутан цагдаа-2017” их, дээд сургуулийн оюутны эргүүлийн нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлага, Монголын Оюутны холбоо, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөл оролцож “Оюутны эргүүл”-д ажиллах залууст амжилт хүссэн юм.

Эх сурвалж: ЦЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн