Мотоцикл сонирхогчдын ертөнцөд дан ганц эмэгтэйчүүдээс бүрэлдсэн цорын ганц мотоклуб байдаг аж. Caramel Curves клубын бүсгүйчүүдийг тэдний дуулга дахь ягаан ирокез, хувцаслалт, мотоциклын дугуй доороос  цацагдах ягаан утаа, ихээхэн тооны элдэв зүүлт зэргээр нь таньж болно.

Caramel Curves байк-клуб Шинэ Орлеан хотоос төржээ. Энэ клубын бүсгүйчүүд мотоциклыг гарамгай эзэмшихээс гадна  дээр зэргээр ганган дэгжин харагдах зарчим барьдаг. Эдгээр эмэгтэйчүүд өндөр өсгийтэй шаахайтайгаар мотоцикл унахдаа гарамгай. Тэд үүгээрээ эрчүүдийн хийж чадах зүйлийг өндөр өсгийтэй шаахайтай хүртэл хийж чадна гэдгээ харуулдаг аж.

“Байкерийн хобби зөвхөн эрчүүдийнх гэсэн төсөөллийг тэд эвдэж байгаа гэж би боддог” хэмээн бүсгүйчүүдийн зургийг долоон жилийн турш авсан гэрэл зурагчин бүсгүй Акаша Рабут ярив. Бүсгүйчүүд арьсан банзал, клубын нэрийн наамалтай сүлжмэлтэй цамц, өндөр өсгийтэй шаахай зэргийн онцрох  дүрэмт хувцастай.

Тэд хурц тод өнгийн мотоциклыг илүүд үзнэ. Бусад мотциклчин эмэгтэйчүүдээс ялгарахын тулд тэд оройд нь тод ягаан ирокез наасан дуулга өмсөцгөөнө. Гэрэл зурагчин эмэгтэй Акаша Рабут клубын гишүүн Тру, Лав гэдэг хоёр бүсгүйтэй долоон жилийн өмнө 2010 онд танилцжээ. Бүсгүйчүүд өөрсдийн мотоциклыг хэрхэн хайрладаг нь Рабутад их таалагддаг гэнэ.

Сэтгүүлч эмэгтэй бүсгүйчүүдийн хамт мото наадамд очиж, маникюрын салоноор нь ороод тэдний зургийг авч сурвалжилжээ. Мото клубуудын булчинлаг ертөнцөд тэдний оруулж байгаа тэр феменизм нь надад таалагдлаа” гэж сэтгүүлч бичсэн байна. Caramel Curves клубынхан бусад мотоциклчид дундаас онцгойрон харагддаг. Тэд үсээ хурц содоноор будаж, мотоциклын дугуй доороосоо ягаан ута гараж, шивээсээр гангардаг.

“Бид бол өөр төрлийн бүсгүйчүүд юм. Мотоциклээр явахдаа өндөр өсгийтэй шаахай өмсөнө. Дур булаам хувцаслаж, үс засалт, хумс будалтыг анхаардаг. Бид ямагт л дээд зэрэгт байна” гэж бүсгүйчүүд “Фейсбук” дэх Caramel Curves гэх өөрсдийн хуудаснаа бичжээ. Клубыг үндэслэгч Тру өөрийн бүсгүйчүүд тус бүрийг сюрприз гэж ярив.

Мото клубынхан дундаас автобусны жолооч, эмнэлэгийн асрагч, эмч, шүдний эмч, гоо сайхны салоны эздийг олж болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн