Мөнгөн хонхны дуу цангинаж хүүхэд багачууд өнөөдөр (2017.09.01) будаг нь ханхалсан шинэ анги танхимдаа хөөр баяр дүүрэн орж байна. Хүүхэд насны хамгийн гэгээн дурсамж эрдмийн баярын энэ өглөө аав ээжүүд ч бас хүүхдүүдтэйгээ адилхан догдолдог.

Цэцэрлэгийнхэ өхөөрдөм тоглоом дундаас хичээлийн танхимд шууд л сурагч болон ирэх зургаан настнууд ч бас өөрсдөө өхөөрдөм байдаг. Зарим нь аав ээжээ даган мэгших, амттайхан зүүднээсээ сэрж чадаагүй нойрмоглон эвшээх ийм л дүр зураг өртөөлнө. Энэ өглөө Нийслэлийн  Баянгол дүүргийн 113 дугаар дунд сургууль 200 гаруй шинэ багачуулаа хүлээн авч байна. Тус сургуульд  2017-2018 оны хичээлийн жилд 1600 хүүхэд суралцах аж. Мөн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн эрдмийн баярын нээлт 08:00 цагт эхэлж, нэгдүгээр ангид элсэн сурч буй алдрай бяцхан багачуул сурагчийн тангарагаа өргөлөө.

Зургаан настануудын дүү нар ч  бас цэцэрлэгт ээж ааваасаа салж  багш нарынхаа гараас хөтлөн орох дургүй байгаа нь хэний ч хайрыг татна. Эцэг эхчүүд бяцхан охидоо цагаан даашинз, үсний хавчаараар гоёсон нь яг л гүнж шиг харагдана. Хөвгүүдээ ч бас бяцхан жентэлмэн болгосон байв. Ингээд есдүгээр сарын 1-ны өглөө хийсэн фото сурвалжлагыг хүргэе.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн