“Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас баривчилагдсан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг өчигдөр орой (2017.03.07) 18.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн шүүх суллахаар болсон байна. Өнөөдөр тус дүүргийн шүүх мөн хэрэгт сэжигтнээр татагдсан УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих эсэх саналыг хэлэлцэх гэнэ.

АТГ нь УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэлд Хөгжлийн банкнаас үндэслэлгүйгээр 43.6 тэрбум төгрөг гаргуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Б.Гарамгайбаатартай хамт түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Оюунцэцэг (Б.Гарамгайбаатарын төрсөн дүү) нар мөн шалгагдаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн