Хорио цээрийн дэглэм тогоосон бүсийн цэцэрлэг, сургууль хэвийн ажиллана

Хорио цээрийн бүс тогтоогоод байгаа Морингийн даваан дахь дэх 219 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар боллоо. Нийслэлийн онцгой комисс болон Хан-Уул дүүргийн удирдлагууд хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ.

Ингэхдээ гаднах бүсээс очиж ажиллах багш нарыг дэглэм дуустал энэ бүсээс гаргалгүй ажиллуулахаар болов. Мөн бусад бүсээс очиж суралцдаг хүүхдүүдийг оршин сууж буй газартай нь ойр сургууль, цэцэрлэгт хамруулах юм байна.   Мэргэжлийн байгууллагууд 28 хоногийн хугацаатай хорио тогтоох юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн