Чингис бондын өрийг дарж чадахгүй бол Монгол Улс дифольт зарлана

Ирэх оны нэгдүгээр сард Монгол Улс олон улсын зах зээлээс болгосон “Чингис” бондын эхний эргэн төлөлтийг хийх ёстой. Чингис бондын өрийг төлөхөөр Засгийн газар хэдэн сарын өмнөөс бэлтгэл ажил хангаж, гадны хөрөнгө оруулалтын сангууд болон томоохон банкуудтай хэлэлцээр хийж байсан. Энэ хэлэлцээр нь тун амжилттай болж, ирэх 9-р сар гэхэд эх үүсвэрээ татаж, өрийг шийдвэрлэх боломжтой болсон байжээ.

Харин УИХ-ын нэр бүхий 30 гишүүн засгийн газрыг огцруулах санал гаргасан нь уг хэлэлцээрийг зогсоход хүргээд байна. Хөрөнгө оруулагчид Засгийн газар нь тогтортой ажиллах, ОУВС-гаас авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр тууштай үргэлжлэх эсэхэд эргэлзэж байгаа учраас ийнхүү хэлэлцээрийг зогсоосон гэж тайлбарлаж байна. Хэрвээ бид Чингис бондын 500 сая ам.долларын өрийг дарж чадахгүй бол дефолт буюу дампуурлаа зарлах дээрээ тулж ирээд байна.

Энэ тухай ярьсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагийн яриаг хүргэж байна.

-Чингис бондын төлбөрийн 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард,  “Дим сан” бондын 160 орчим сая ам долларын төлбөрийг дараа оны тавдугаар сард хийх ёстой. Эдгээр төлбөрийг хийх эх үүсвэр одоогоор эдийн засагт хуримтлагдаагүй байгаа. Манай валютын нөөц бага, төсвийн алдагдал өндөр хэвээрээ байгаа. Хэдийгээр эдийн засагт сэргэлт ажиглагдаж байгаа ч эдгээр төлбөрийг гаргаад төлчих хэмжээний мөнгө эдийн засгийн хуримтлал үүсээгүй байна.

Нөгөө талдаа бид байгаа бүх боломжоо шавхаад эдгээр бүх төлбөрийг дотоодоосоо хийх юм бол эргээд эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сөрөг байх магадлалтай байгаа. Бид валютын нөөцөө илүү бага хэмжээтэй болгоно, төсвийн орлого талд нэлээд хэмжээний орлогыг тусад нь хуримтлуулах шаардлага гарна.

https://www.youtube.com/watch?v=AHepG5ecoXw&feature=youtu.be

 

 

6 thoughts on “Чингис бондын өрийг дарж чадахгүй бол Монгол Улс дифольт зарлана

  1. зочин 2017-08-25 14:47 at 14:47

    баян Ерөнхийлөгчтэй, баяжсан гишүүдтэй төр яаж дампуурлаа зарлахыг л харах болж дээ, ингээд цаашид ЗГ нь унаад өгвөл бүх гэрээ хэлцэл ч хүчингүй болоод дахиад сандал ширээгээ зарж хувиарлах гэж оролдож байтал өр төлөх цаг эхлэх юм байна даа, Монголын төр яаж энэ байдлаас гарахыг баяжууд шийдэх үү? Монголын төр өедсөн нь ч тодорхой, элгээрээ гулсаж байгаа үе тохиож байна. Яг энэ үеийг товлож Амарсанаа маш сайхан гаргалгааг хэлж, Бат хаан Тенологийг нь таниулсан байдаг шүү дээ, түүнийг 21-р зууны монголчууд хүлээн авах чадваргүй байгаагаа өдөр бүр батлан хар шар сүсэгтэн болсоор л байх юм даа

    Хариулах
  2. ӨӨ 2017-08-25 15:29 at 15:29

    ЭДИЙН ЗАСАГ ЭЕРЭГ ГАРЛАА ГЭЭД БАЙСАН ХУДАЛ БОЛЖ БАЙНА УУ.МАНАЙ ТОМЧУУД САНДАЛ ШИРЭЭНЭЭС САЛАХ БОЛОХООР ЭЛДЭВ ЮМ ЯРЬЖ ЧАТАГ ТАВЬДАГ БОЛООД УДАЖ БАЙНА.ИНГЭЖ АРД ИРГЭДЭЭ ХУУРЧ МЭХЛЭХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА.ТЭР ӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ АРД ТҮМЭНД ҮННЭЭР НЬ ХЭЛЧИХ ЭХ ОРОНЧ ЗАН АЛГАДАА.ОДОО ТЭГЭЭД ЯАХ ВЭ?ЭЛДЭВ ЯНЗЫН ӨР ТӨЛӨӨС ЯРИАД БАЙГАА МӨРТЛӨӨ САЙД БОЛОНГУУТ Л ХУВИЙН КОМПАНИА ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨӨД АМЖИХ ЮМ.ҮҮНИЙГ ЗОГСООЖ БҮГД АДИЛ ТЭГШ ЭРХТЭЙ БАЙЛДАА.ТАТВАР ДЭЭР БИДНИЙ АМЬРАЛ ТОГТДОГ АЛТАН ДҮРМЭЭ БИТГИЙ МАРТ АРД ТҮМЭН ҮҮНИЙГ МАРТААГҮЙ ТӨЛӨӨДЛ ЯВААГ САНДАА ЭРХЭМ САЙД,ДАРГА НАРАА

    Хариулах
  3. Ичээч 2017-08-25 16:37 at 16:37

    Багш нарын тэмцлийн эсрэг явуулгаа хийж байна. Засгийн газар ичих хэрэгтэй. Яахаараа мөнгөтэй, өсөлттэй болоод яахаараа мөнгөгүй болдог юм бэ

    Хариулах
  4. Нэргүй 2017-08-25 21:05 at 21:05

    4н том компани авсан эзэнтэй шүүдээ яагаад ард түмэн (төсвийн мөнгөөр) төлөх ёстой вэ? Бид дахиад хохирхуу

    Хариулах
  5. zochin 2017-08-26 04:15 at 04:15

    Zasgiin gazar ogtsorloo geed yamar ch ashiggui.

    Хариулах
  6. Зочин 2017-08-26 12:42 at 12:42

    Та нар өнөөдөр өрхин асуудал шийдэх гээгүй шүү энэ хүмүүсийн хэлж байгаа зүйлийг ойлгодгүй юмуу засгийн газар тогтворгүй бодвол бүх зүйл зээл тусламж гээд бүгд хаагдах бол бна тэгвэл хүндрэлээс биздээ ганухан татварын мөнгөөр энэг их юм чинь болдог юм ууу үгүй шүү дээ хамгийн гол нь зг тогтвортой байх хэрэгтэй юм шиг бна ман 30 гишүүнд сонгосон тойргийн иргэд нь хичээл заамаар юм иргэдээсээ дор гишүүд юм хэлэх үг алгадах

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн