Ц.Сандуй, сайн дураараа огцрох эр зоригтой байгаач!

Хоёр сонгуулийн дамжин өрнөсөн төгрөгийн асуудал МАН-ыг хөгтэй нь хутгаж байна. Эхэндээ эвлүүлэг хэмээн тас гүрийсэн ярианы бичлэг үнэн болов. Өнгөрсөн долоо хоногт 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон Ц.Сандуйн “баруун гар” А.Ганбаатар энэ бүгдийг үнэн хэмээгээд, тэр уулзалтад МАН-ын генсек Д.Амарбаясгалан хүртэл сууж байсан гэсэн юм.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга 2012 онд өөрийнх нь хөтлөн авчирсан З.Доржзодов хожим түүнд болон намд нь ийм хэмжээний гамшиг авчирах юм гэж бодоогүй биз ээ. Энэ уулзалт дээр “2012 онд Та бүхний итгэлээр Нийслэлийн намын хорооны даргаар сонгогдсон. Өнөөдөр 2014 он хүртэлх буюу эхний үе шат. Бидний дахин сонгогдох хоёр сонгууль өнгөрөх хоёр дахь эхний үе шат гэж тодорхойлсон. Анх энэ ажлыг авахдаа би 2016, 2017 оны сонгуулиар ялалт байгуулна гэсэн зорилго тавьсан. Намын дарга бага алдах ёстой. Байнга урагшлах ёстой гэсэн стратегийг сонгож, зөв бодлого, зөв менежмент, эв нэгдэл гэсэн агуулгаар ажлаа зохион байгуулж байгаа” хэмээн хэлсэн нь уулзалтын бичлэгт бий.

Бага алдах ёстой хэмээн сайрхаж байсан Ц.Сандуй андуурч. Маш том алдаа хийчихсэнээ тэр харин өнөөдөр ухаарч байгаа эсэх нь эргэлзээтэй. Эрх баригч намыг 60 тэрбумын дуулиан аалзны тор шиг хэрж байна. Хуулийнхан албан тушаалтай болгоноос лавлагаа авч эхэлсэн нь хэрэг явдал ойрын үед цэгцрэхгүйг харуулаад байх шиг.

Намынх нь гишүүд ийн бужигнаж байхад харин мань Ц.Сандуй “бод идсэн боохой” шиг хэнэггүй алхах нь гайхмаар. Улстөрчид уг нь мэдрэмж гээч юм байх ёстой. Мэдрэмжтэй улс төрч бол ийм үед түрүүлээд мэдэгдэл хийж,  “Доржзодовыг оруулж ирснээрээ би буруутай. Энэ төлөвлөгөөнд татагдан орсон нь ч миний буруу. Нэгэнт олон нийтэд ил болсон  төлөвлөгөөг хэрэгжүүлж амжаагүй байсан. Би сайн дураараа албан тушаалаасаа огцорно” гэж мэдэгдээд албаа нэр хүндтэй хүлээлгээд өгч байгаа.

Нийгэм, сөрөг хүчин бүгд л 60 тэрбумын эздийг, МАН-ыг буруутгаж байгаа бол Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын гишүүд ч Ц.Сандуйг огцруулахаар жижиг гэхгүй улс төр хийгээд эхэлсэн. Ц.Сандуй дарга аа! танд ичих сэтгэл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн албан тушаалаасаа сайн дураараа огцрох эр зориг алга уу?

Д.ХАЛИУН

Түлхүүр үг: ,,

  • WordPress
  • Facebook

15 сэтгэгдэлтэй

  1. энэ 60 тэрбумийн хэргээс үнэн залхаж байнаа солонгосын ерөнхийлөгч шиг өөрөө суудлаа тавиад өгчиж болохгүй юм байхдаа

    Хариулах
  2. МАН-ЫНХАН МОНГОЛЫН ШИНЭ ҮЕИЙН ХААДУУД БОЛОХ ЗҮҮДЭНДЭЭ ИТГЭЭД НӨГӨӨ ГАНБААТАР НЬ БАС НЭГ ХААН БОЛЖ ТӨРИЙГ ГАРТАА АТГАЖ ЮУ САНАСАН АА ДУРААРАА ХИЙХ БАЙЛАА ДАА.БУРХАН МОНГОЛЫГ ХАРЖ ТЭДЭНД БОЛОМЖ ӨГӨӨГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ХЯТАДЫН ЭРЛИЙЗЭЭР ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ БОЛГОЖ БҮХ МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖЛУУЛААГҮЙД БАЯРЛЛАА.МИ ОВОГТЫГ ТӨРИЙН ТЭРГҮҮНД ЗҮТГҮҮЛЖ БАЙСАН ХОЛБОГДОХ БҮХ ХҮМҮҮСИЙГ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.