Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.

-МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр таныг өөрийг нь тагнасан, мөрдсөн гэж ярьсан гэсэн. Тагнаж чагнасан хүмүүс нь тантай ойр ажиллаж байсан гэх юм. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Асуултанд хариулахын өмнө хэдэн зүйл хэлье. Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилд томилогдсоноос хойш зөвхөн өмнөх ажилдаа л анхаарч, нам доторх элдэв хов, хэрүүлээс хол явлаа. Гэтэл сүүлийн үед тагнасан гэх сенсацид Хүрэлсүх өөрөө намайг татаж оруулж, ил далд хэвлэлээр дайраад байх юм. Энэ нь намайг хэвлэлд тайлбар өгөх, байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байдалд орууллаа. Тиймээс танд ярилцлага өгч байна. наашаа ирэх замдаа юу ярихаа хүртэл хэсэг бодлоо. Нэг л хэрүүлийн хариу маягийн юм болчих вий гэж санаа зовж байна. Гэхдээ дуугүй байж бас болохгүй нөхцөл үүссэн.

Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар иргэд “Бидний ажил, амьдралд тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх арга замыг Ардын нам тодорхойлж, хэрэгжүүлж чадна” гэж итгээд Ман-д 65 суудал өгсөн. Бид ч амлалтаа ажил хэрэг болгохоор Засгийн газраа байгуулсан. Ардын намыг дийлэнх олонхоор нь сонгох өөр нэг шалтгаан бол 2012-2016 онд эрх барьсан Ардчилсан нам эрх мэдэл, хөрөнгө мөнгө булаалдаж, хөнжил дотроо жийлцэж, хөрөнгө оруулагчдыг үргээж, Засгийн газраа тогтвортой байлгаагүй. ардчилсан нам дотроо эв түнжингүй, хэрүүл тэмцэлтэй явж ирсний хохирогч нь эдийн засаг хийгээд ард түмэн болж үлдсэн.

Манай намыг ядаж дотооддоо эв нэгдэлтэй, засаг төр нь тогтвортойн дээр эдийн засгийн бодлогоо тодорхойлоод иргэдийн амьдралыг сайжруулна гэдэгт итгэж сонгосон. Энэ итгэлийг бид зөв бодлого зүтгэлээр өнгөрсөн нэг жилийн дотор эдийн засгийг хасах 1.3 хувиас нэмэх 4.2 хувь болгоод байна. Харамсалтай нь сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нөхцөл байдал хүнд байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үгнээс болж БНХАУ-тай геополитикийн хувьд ноцтой асуудал үүсч энэ нь манай гадаад худалдаа, эдийн засагт ноцтой хохирол учруулаад эхэллээ.

Хоёрдугаарт, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хамтарсан найруулгаар 65-ын бүлгийн цөөн хэдэн гишүүн албан тушаалын төлөө нам дотроо урваж шарваад эхэлсэн. Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зураалаад явж байна. Энэ бүхний ард Монгол Улсын Шадар сайд Ухнаа овогтой Хүрэлсүх бий. За, тэгэхээр энэ хүнд засгаа мурьж, өөрийн зам мөрөө хөөхөд шалтаг шалтгаан хэрэгтэй болно доо. Тэр шалтаг нь тагнасан, чагнасан гээд Ерөнхий сайдаа гүтгэж, үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд тагнуулд ажиллаж байсан намайг татаж оролцуулаад байгаа юм.

Тийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Намайг өөрийг нь тагнасан гэж үнэхээр хардаад байгаа юм бол яагаад Хүрэлсүх өөрөө өдий болтол холбогдох газарт нь миний нэрийг цохоод шалгуулах өргөдөл гомдол гаргахгүй байгаа юм бэ. Өргөдөл өгөхгүй байхыг бодвол зүгээр л бохир улс төр. Тэр нөхрийг тагнах сонирхол, шалтгаан хэнд ч байхгүй. Хүрэлсүхийг тагнаж мууг нь үзэх гээд байх ямар ч шаардлага байхгүй. Тэртээ тэргүй тэр нөхрийн муу нь ил.

Шаардлагатай гэвэл би мууг нь хэлдэг газар нь хэлж чадна. Хүрэлсүхийн төрсөн эгчийнх нь хүү, цагдаад ажилладаг Амарсанаа, нэг яаманд газрын дарга хийдэг төрсөн дүү нь гээд хэсэг нөхөд ахынхаа санаачилгаар ийм тагнуултай драм зохиосон. Тэр нь баригдаад хэргээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү. Тагнуултай кино их үздэг юм уу хаашаа юм. Тагнуултай кино бага үз.

У.Хүрэлсүх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт буюу дүүдээ бичсэн албан бичиг бичсэнийг уншсан. Амь нас, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах гэх мэтчилэн алиа алиа зүйлс бичсэн байна лээ. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол Хүрэлсүх огт биш. Хаана нь ч хүрэхгүй.

-Олон нийтийн дунд “Херо” Баатар, Шадар сайд У.Хүрэлсүх нарын бичлэг шуугиан тариад байгаа. Гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулсан нь үнэн юм байна гэх байр суурь ч гараад байна л даа?

-Хуулиар хамгаалагдсан тодорхой субьектууд байдаг. Үүнд Шадар сайд орно. Ийм хүмүүст гүйцэтгэх ажил буюу тагнуулын ажил хийх нь хуулиараа хориотой. Мөн хуулиар эрх нь олгогдоогүй хүн гүйцэтгэх ажил хийх хориотой бөгөөд ийм үйлдэл хийвэл Эрүүгийг тусгай зүйл ангиар зүйлчлэгддэг. Ийм ноцтой гэмт хэрэг хийсэн мэтээр намайг гүтгээд байгаа юм. Энэ нь ч хуулиар хориотой. Тэгэхээр ийм хатуу хуультай, зөрчвөл олон жилээр шоронд хоригдох “тэнэг” байхгүй гэдэгт итгэлтэй байна.

“Херо” бичлэгээ алдлаа л гэдэг. Санаатай, санамсаргүйг нь хэн мэдлээ. Ямар ч байсан Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй. Харин Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. Иймэрхүү нөхрийг тагнуулынхан “муужгай” гэдэг юм. Баатар, Хүрэлсүх хоёрын бичлэгийг сошиалаас сонсоод ямар хөгийн урвагч новш, муужгай вэ л гэж бодсон. Уур ч хүрэх, гомдох, юу юу ч болов, хэсэгтээ л шоконд орсон.

-Энэ бүхэн тэгээд МАН-ын даргын суудлын төлөөх амбиц, нүүдэл гэж ойлгож болох уу?

-Тийм л дээ. Гэхдээ итгэл үнэмшил, журмын нөхдөөсөө урваж, муужгайдан байж улайрна гэдэг чин юу гэсэн үг вэ. Хүрэлсүхийн хувьд хүн чанар, нөхрийн өмнө хүлээсэн хариуцлага, ёс зүй, зарчим түрхэн зуур гарт баригдаад гарах албан тушаалаас хямдхан юм байна. Ардчилсан намын гишүүдээс Х.Баттулгаа дэмжээгүй нөхөд байсан. Гэхдээ тэд Хүрэлсүх шиг манай намынхантай хуйвалдаж муужгайдаагүй. Дэмжээгүй нь зүгээр л сонгуульд оролцоогүй. Хүрэлсүх бол хөгийн новш байж. Ийм үг хэлж байгаадаа танай сониний уншигчдаас хүлцэл өчье. “Топор” нэртэй муужгайн асуудлыг түр орхиод Хүрэлсүхийг намын дарга, дараагийн Ерөнхий сайд гэж төсөөлөхөд, үүнийг хийж чадах уу гэдгийг ажил хэрэгч талаас нь харъя.

УИХ-д тойргоос хоёр, жагсаалтаар нэг сонгогдож байсан. Улс төрд хөл тавьснаас хойш дөрөв дэх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын сайд, хамтарсан Засгийн үед Шадар сайд байсан бол одоо ч мөн Шадар сайдын алба хашиж байгаа хүн. МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалд байсан. Энэ албан тушаалуудыг хашиж байхдаа хүний амьдралд өгөөжөө өгсөн, монголд хэрэгтэй яг ямар хууль санаачилав, мэргэжлийн хяналтад яг ямар бодлогын өөрчлөлт хийв. Харамсалтай нь 1980 оны орос стандарт хэвээрээ л байна.

Онцгой байдлын хувьд түймэр дээр очиж зургаа авахуулдаг. Түүнчлэн фургоны асуудалд орохоос гадна, хүний амь нас урьдчилан сэргийлэх яг ямар бодлогын арга хэмжээ авсан бэ. Зөвхөн өнгөрсөн нэг жилд хорь орчим хүн хордож, осолдож нас барлаа. Улс төрийн намын албан тушаалтан байхдаа намдаа нэг ялалт авчирсан уу. Харин ч Н.Энхбаярыг намаас хөөх ажиллагааг санаачилж, залуучуудын ард нуугдан тэднийг турхирч, намаа яаж хоёр хуваасан билээ. Энэнээс болж 2012 онд МАН ялагдаж, АН ялж, үр дүнд нь аж ахуйн нэгжүүд дампуурч, ард иргэд яаж ядуурав. Үүнээс үүдэлтэй балгийг арилгах гэж Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Засгийн газар яаж зовж, ард нь гарав.

Хүрэлсүх 2012 онд нам ялагдуулсаныхаа дараа гадаад руу яваад өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа МАН-ын байрны гадаа хэсэг нөхдийг турхирч гэр бариулан намынхаа эсрэг ажиллаж, яаж муухай харагдууллаа. Энийг би Хүрэлсүх Австралиас удирдсан юм байна даа гэж сүүлд бодох болсон. 2014 онд эрх баригч АН задарч, засагт манай намыг урихад гэнэт гадаадаас ирээд Шадар сайд болно гээд зүтгэсэн.

Тэр үед цөөнхийн буюу манай намын 26 гишүүний ихэнх нь “зугтсан нь биш зүтгэсэн нь” гэдэг зарчим үйлчлэнэ гээд Хүрэлсүхийг хүлээж аваагүй. Тэр үед намын дарга, өнөөдөр Хүрэлсүхээр муужгайдуулаад байгаа М.Энхболд түүнийг зүтгүүлсээр байгаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайд болгосон. 2016 оны УИХ-д намын нөхөд хэн хүнгүй нэр дэвшиж зүтгэхэд, “би нэр дэвшихгүй” гээд уурлан байж бултсан. Дараа нь 30 хүрээгүй Д.Гантулга хүртэл гараад ирэхэд энэ хүн амаа барьсан.

Ачаа үүрэх болохоор алга болчихоод ямбыг нь эдлэх болохоор гитар бариад гараад ирдэг. Ийм зарчимгүй байж болохгүй ээ. Би энэ үед УИХ дахь цөөнхийн бүлгийн дэд дарга байсан хүний хувьд голтой ярина. Ядаж УИХ-д Хэнтий аймгаас хоёр удаа сонгогдохдоо тэнд үлдээсэн Хүрэлсүхээр овоглох, сонгогчид нь талархах яг ямар ажил хийсэн юм бэ. Одоо юу хийж байна вэ. Айлын эрх хүүхэд шиг аашлаад л. 2011 онд намын генсек байхдаа наадмын үеэр намын дарга, Ерөнхий сайд болно гэж аашилж л байсан. Бодит үнэн, дүгнэлт ийм л байна. Та дүгнэлтээ бас хий. Ардын намд итгэсэн, хүлээлттэй байгаа иргэдээс тэр хүний амбиц үнэтэй гэж үү.

-Гэхдээ та хоёрт ойрхон байх үе байсан гэлцдэг…

-2004 онд танилцсанаас хойш бид хоёр сайн муугаа үзээд 10 гаруй жил ах дүү шиг явж ирсэн. Би дээрээ ахгүй, айлын том хүүхэд. Хуурай ч гэсэн сайхан ахтай юм шиг санагдах үе байсан. Тэр үеийн намын дарга намайг дэмжихгүй байхад Хүрэлсүх улс төрийн хувьд намайг дэмжиж ч байлаа. Үүнд нь талархалтай хандах хэсэгхэн хугацаа байсан уу гэвэл тийм гэж хэлнэ. Гэтэл түүний хэд хэдэн үйлдлээр намайг миний дүү гэхээс илүүд мөнгө гэж хардаг юм байна даа гэж дүгнээд холдож эхэлсэн.

-УИХ дахь МАН-ын зарим гишүүд Засгийн газрыг огцруулна гээд байгаа. Тэгэхээр засагт болохгүй зүйлс байгаа юм биш үү. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн яав гээд байна л даа?

-Юу нь болохгүй байгаа юм. Ганц нэг салбарын сайдуудын хувьд асуудал гаргахад нь хариуцлага тооцоод явцын дунд өөрчлөлт хийгээд явж байна. Энэ байдаг л зүйл. Хариуцлагагүй ажиллаж байгаа нөхдүүдэд халаа сэлгээ хийх ёстой. Чаддаг хүмүүсээр нь багаа бүрдүүлэх шаардлагатай.

Мэргэжлийн Засгийн газар нэг өдөр байгуулагдчихдаг юм биш. Хүнийг ажиллуулна, үнэлэлт дүгнэлт өгнө. Болохгүй бол халаа сэлгээ хийнэ. Байдаг л процесс. Энэ асуудалд найз нөхөд, журмын нөхөр гээд танил тал тохой татсан байдлаар хэрхэвч хандаж болохгүй. 3.1 сая иргэнийхээ өмнө хөгжлийг цогцлоох асар том хариуцлагыг бий болгох үүрэг хүлээсэн. Асуудлаа бид шийдээд явж байна.

Итгэл нь алдарсан гадна дотны хөрөнгө оруулагчид энэ засагт итгэх байдал эрс нэмэгдэж байна. Дахиад асууя. Энэ Засгийн газрын яг юу нь болохгүй байгаа юм бэ. Үнэхээр болохгүй байсан юм бол бид өөрсдөө сайн дураараа ажлаа өгөөд явж чадах хүмүүс. Харин болж, бүтэж байгаа зүйлийг нураах гээд байгаа бол бид хамгаална. Би халуун гал тогоонд нь байгаа хүн. 65 гишүүний нэг нь. Тиймээс гарын үсэг зурсан гээд байгаа хэсэг хүний цаана ямар наймаа явж байгаа нь тодорхой.

-Ямар наймаа гэж. Өнөөх л сайдын суудал уу?

-Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болгох ажилд нь дэмжлэг үзүүлээд шагналд өөрөө сайд болох. Эсвэл өөрийн хамсаатнаа дэд сайд, төрийн нарийн, агентлагийн дарга, Эрдэнэтээс эхлүүлээд төрийн өмчит компанид удирдлагаар тавих юм. Хууль бус хүсэлт тавьчихаад, бүтэхгүй болохоор энэ засаг миний бизнесийг дэмжихгүй байна гээд гарын үсэг зурсан гишүүн ч байна. Энэ засагт орж чадаагүйдээ харамсч, согтчихоод уйлж байсан нөхөр өнөөдөр нулимсаа арчаад шар хор тээн хор найруулж явна. Гэх мэт улайрсан зургаан гишүүн бий.

Энэ хүмүүс 2016 оны сонгуулиар ард түмэн юу юу гэж амлаж тэдний итгэлийг аван гарч ирлээ дээ. Гарч ирчихээд иргэдийнхээ төлөөх зүтгэл нь энэ үү. Үнэхээр инээдэмтэй. Цаг нь болохоор хэн хэн сайд болно гэж, хэн хэн Дэд сайд, төрийн нарийн, агентлагийг өмчилж авна гэсэн улс төрийн зураглал гаргаж гарын үсэг зурсныг ил болгоноо. Энэ тэр чигтээ наймаа. Улс төрийн урвалтаас гадна бас нэг бохир нь энэ. Харин зарим нь Хүрэлсүх “топор” муужгайдсаныг мэдэж, түүнийг сая таньсан зарим нь гарын үсэг зурсанаасаа буцаж буй хүмүүс бас байна.

-У.Хүрэлсүх яг тэгээд эсрэг намынхаа хүнд үйлчилсэн юм уу?

-Өөрөө Бага хурал дээр үүнийгээ худлаа гээгүй. Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэгийг үзээд уурлах гэхээсээ илүү асар их гомдсон. Энэ нам 200 орчим мянган гишүүнтэй, итгэл үнэмшил дээр тогтсон нам юм шүү дээ. Өмнөөс нь ичмээр ч юм шиг, уурламаар ч юм шиг ёстой хэлэх үг олдохгүй юм. Зарчмынхаа хувьд ийм өөдгүй новш байж болохгүй. Ийм хүн л намын дарга болно гээд байгаа ш дээ. Би энэ ярилцлагаараа түүнийг эсэргүүцэх эсэргүүцлээ эхлүүлж байгаа гэдгээ хэлчихье.

-Өмнө нь тэгээд энэ талаар ярьж байхгүй яасан юм, та?

-Би өнөөдөр гэнэт дуугараад байгаа юм биш. 2015 оны хавар хэвлэлийн хурал зарлаад Ухнаа овогтой Хүрэлсүх нам, залуучуудыг холбоог задалж, самарч байна гэж хэлж л байсан. 2015 оны намын залуучуудын байгууллагын хүрээнд болсон асуудлууд Хүрэлсүхээс л болсон. 2015 онд мөн л намын даргад зүтгэх гэж хор найруулж байсныг харин тэр үед бид зогсоож чадсан гэж боддог. Тэр үед залуус бид задарч, улс төрийн зодоон хийж байсан. Гэхдээ бид адилхан л залуу хүмүүс. Үе тэнгийн залуус алдаж онохын алийг тэр гэхэв.

Алдаа дутагдлаа засна, нөхөрлөлөө сэргээгээд явчихна. Хаях зүйлсээ хаяад, засах зүйлсээ засаад явах нь төр түмний төлөө ажиллаж байгаагий хувьд бидний үүрэг. Харин “топор” муужгайн хувьд бол үгүй болсон. Эргээд эвлэх, учир начираа ололцох тийм орон зай түүний муужгайдалтаас болж надад үлдээгүй. М.Энхболд дарга болон олон журмын нөхдийн буянаар өдий зэрэгтэй яваа хэдий ч эцсийн мөчид бүгдээс нь урвалаа. Үүнийгээ 60 тэрбумтануудаас урвалаа гэж төлбөртэй хэвлэлийн маркетинг явуулж байна.

2000 оны Их хурлын сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхэлж намд хандив босгох нэрээр албан тушаалыг үнэлж эхэлсэн. Албанд очсон нөхдөөс мөнгө салгаж хувьдаа ч завьшиж, баяжиж байсан. Хүрэлсүх үүнийг тойроогүй. Би твиттертээ “Төрөөс тэрбумтан төрдөг бол ТББ-аас тэрбумтан төрдөг боллоо” гэж бичиж байсан нь энэ хүнд ч хамаарах асуудал. Тэр үед хүмүүс У.Хүрэлсүхийг хэлж байна гэж хардаж л байсан. Үгүй гэвэл Хүрэлсүх олон тэрбумын хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарла л даа. Олон жилийн өмнө 25 дугаар суваг телевизийн нэвтрүүлэгээр “Солонгост ажилдаг эгч маань надад мөнгө явуулдаг” гэж ярьж байсан. Эсхүл ямар ч бизнесгүй гэх хүн эгчээрээ тэжээлгэсээр байгаад тэрбумтан болчихов уу.

Хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаад өг. Чадахгүй бол би туслаад өгье. Намайг ингэж хэлсний төлөө тэр “топор” гүтгэлээ, нэр төр хохироолоо гээд хууль хяналтын байгууллагад өг л дөө. Тийм тохиолдолд би энэ бүгдийг нь хэлээд өгнө. Асуудал байхгүй. Бодохоор л дургүй хүрэх юм. Би цэргийн хүн байсан. Цэрэг байсан хүний ч хүү. Цэрэг хүн ямар байдгийг би мэднэ. Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн, хурандаа цолтой гэж ярьж, зургаа авахуулах дуртай. Яахав, УИХ-ын гишүүд чинь Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэгэж л хурандаа болсон. Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй юм. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй.

-Шадар сайдын ажлаа өгнө, тэгээд тэмцэнэ гэж Бага хурал дээрээ хэлсэн гэсэн. Үнэн үү?

-Тийм. Хэлсэн болохоос өгөөгүй байна. Одоо харин нэг мөр Хүрэлсүх намаас гарах өргөдлөө хамт өгөөд өөрийнх нь тэнэгтэлтэнд бий болсон МАХН-даа орно уу, яана уу бүү мэд. Ямартай ч намаас зайлах хэрэгтэй. Өрөөлтэй тэмцэх биш өөрийнхөө арчаагүй байдалтайгаа тэмц. Бага боловч ухаан байдаг бол зас. Намдаа, төр засагтаа үзүүлж болох ганц гавьяа нь өөрөө өргөдлөө өгөөд, намын гишүүдээс уучлалт гуйгаад явах нь хамгийн зөв арга. Хэрэв тэгвэл би энэ хүнтэй ядаж мэнд устай зөрнө. Түүнд үлдсэн ганц зөв арга зам нь энэ. Зүгээр л зайлаад өг. Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар. Нүгэл их үйлдсэн хүн. Буян хийж дэнслэх талын зүйл бод. Улс төрөөс хол байснаараа бараг буян болно доо.

-Цаашдаа ер нь юу болох бол?

-Ойлгомжтой ш дээ. Энэ ярилцлага гармагц “топор”-ын цэргүүд хэвлэлд мөнгө хаяж түгээлтийг зогсоох гэж үзнэ. Намайг дайрч доромжил гэж төлбөртэй мэдээлэл цацна. Залгаад намрын урт шар улс төртэй өдрүүд үргэлжилж өвөлтэй золгоно. Дөнгөж эхэлж байна.

Эх сурвалж: Э.ЭНХБОЛД

c80de4___x974-300x143 Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “Топор” нэртэй тагнуулч “МУУЖГАЙ”

 

Түлхүүр үг: ,

  • WordPress
  • Facebook

90 сэтгэгдэлтэй

  1. Хурандаа цолыг ингэж амархан авдаг гэдгийг их хурлын гишүүний амнаас сонслоо, монгол улсад ер нь хууль, дүрэм журмаараа явдаг юм гэж байна уу, хоорондоо хэрэлдэх тусам өөрсдийнхөө үнэн төрхийг илчлэх юм аа, төрийн түшээд минь өчүүхэн өөрийнхөө төлөө бус томоор сэтгэж, эх орон ард түмнийхээ төлөө ажиллацгаа л даа

    Хариулах
    • Баасны хур байдаг юм.Батүүлийн баатар шиг юм байхгүй юу. Шадар сайдийг голоод байдаг.Өөрийгөө хэн.гээд бодчихсон юм бол.

      Хариулах
  2. Үнэн бичсэн бна шүү Хүрэлсүх эх орон ард түмний төлөө юу хийсэн юм Ийм хүнийг шударга гэх үү? Эх оронч гэх үү? Худлаа шоучин гар

    Хариулах
    • Ene nomtoibauriin derged bolovsroltoi hvn dee nvvrschdiin namiinhan oorsdiihoo hamgaalj bna aa ene mangar batsaan ter gemt heregtnvvdteigee balairch bval taarna daa odoo btlaa aav eejdee ah torvvlj ogoogvi gej gomdolloh ym bna daa etsgiin horongo ner nvvreer odii hvrchiheed

      Хариулах
    • Ene nomtoibauriin derged bolovsroltoi hvn dee nvvrschdiin namiinhan oorsdiihoo hamgaalj bna aa ene mangar batsaan ter gemt heregtnvvdteigee balairch bval taarna daa odoo btlaa aav eejdee ah torvvlj ogoogvi gej gomdolloh ym bna daa etsgiin horongo ner nvvreer odii hvrchiheed bolovsrolch vgvi bidnii tatvataar oorsdiinhoo oriig tolvvlchiheed yu hutsaad bgaan golog ve

      Хариулах
  3. ЭНЭ НӨХӨР ӨРТЭЙ НӨХӨР ШДЭЭ..ТЭРНИЙГЭЭ ЭРДЭНЭБАТААР ЗАСГЙИН ГАЗРААР ТӨЛҮҮЛЖ БАЙГААГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙНА….МАНГАР БАЦААН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ БАС НЭГ ХҮН.

    Хариулах
  4. Цэргийн хүн юм байжээж урвагч байх гэж урвагч нарыг яадгийг өөрөө мэдэж байгаа байлгүү дээ Дайны үед шүү д газар дээр нь буудан хороо нь

    Хариулах
    • Монголын тер Сумтайбаярыг их емнеелендее хуухэн хучиндэгч,танхайн уйлдэл бурдээ хэргээс мултарч байдаг сурсан эрдэмгуй чи ийм л хун одоо яасан банкны хэдэн тэр бумыхаа ернеес челеелегдеж чадахгуй болчихоно гээд ухлээ юу? Урвагч муужгай гэчихэжээ эх орноосоо уравсан биш яшиг л бн Урвагч нар чинь МАНАН-д чиний инээд чинь хурээд байгаа ундэсний аюулгуй байдлын шороотой хутгаад хахаж цадахаа мэдэхгуй угшаад улайраад байгааг харж л сууна.

      Хариулах
  5. Ene Hurelsuh MAN-iig neg musun unagaj baij salah amitan. Namiin ner dor udii hurtel yavahdaa ene namiig uurtuu avah gej esvel unagah gej l udii hurtel yavaa hugiin gar. Odoo MAN-aas tseverlegdeh tsag ni bolson Hurelsuh

    Хариулах
  6. Цагаан суваргын ордыг Элбэгдоржтой нийлж хувьдаа хуссан нөхөрдөө. Монголын хамгийн том хулгайч бол Номтойбаяр.

    Хариулах
  7. Энэ нөхөр харин өөрөө яагаад хавьтсан болгонтойгоо таардгүй хэл ам хэрүүл үүсгэж байдаг юм бол. Эрүүгийн нөхөдтэй ч найз гээл яваад бсн, нөгөөх нь баахан но дэлгэсэн. Харин Яхүрэлсүхэд бол эх орноо гэсэн сэтгэл байгаа нь харагддаг юм шүү.

    Хариулах
  8. Хүрэлсүх ямар адгийн шаар вэ? Яаж урваж чадаж байна аа. Зүгээр л эрх ашгийн төлөө , дарга болох гэж л ийм зүйл хийсэн гэж үү арай л аймшигтай юмаа. Хүрэлсүхийн талаар маш буруу бодож байжээ.

    Хариулах
  9. Хүрэлсүх бүтэхгүй хүн дээ. Хүмүүс мэддэг л юм байна лээ. Байнга л самарч явдаг. Баттулга ахтайгаа найзлаад л явбал харин дээр байх даа. Тэгээд шалны алчуур болоод хаягдаад үлдэг. Урвагч хүн хэзээд урвагч. Бүр хоёр үзүүртэй зүү биш үү

    Хариулах
  10. Урвагч хүрэлсүх

    Номтойбаяр Энийг бичлэг болгоод ярих хэрэгтэй. Их урт юм сонсвол бүр саак юм байна. Топор Хүрэлсүх үргэлж хогийн шаар байжээ. 2017оны сонгуулиар энэ олон дэмжигчид , намын итгэлт нөхдүүд, хүндэт гишүүдээсээ , цаашлаад эх орноосоо урважээ. МАШ ТОМ УРВАЛТ БАЙНА ДАА. мартаж болохгүй.

    Хариулах
  11. Хүрэлсүх Намыхаа шатаасан тугийг толгойдоо уяад сөрөг өлсгөлөн зарлаж байлаа, Хүрэлсүх МАН-ын оюутны ,залуучуудын байгууллагыг анхлан байгуулж хөл дээр нь босгосон нь бас үнэн, Хүрэлсүх МАН-ын шатсан байрны орондодоогийн МАН-ын байрыг босгосон нь бас үнэн гээд МАН-д хийсэн ажил байгуулсан гавъяатай хүн. Хүрэлсүх МУ-ын төрийн түшээдээс анх НҮБ-ээс МАНЛАЙЛАГЧ ТӨРИЙН ТҮШЭЭ өргөмжлөл хүртсэн сайд. Сайр шандын усыг шавхаж яахан барахав,Сайн хүний үйлийг муулж яахан чадахав. Д.Данзанравжаа.

    Хариулах
  12. Ийм бэртэгчин гэдгийн мэдэхгүй сүжрээд явж байсан залуус одоо бүр огиж байгаа байхдаа. Баатарын дүрээр гарч ирээл байсан хогийн шаар байждээ. Эх орноосоо урвасан 2 нүүртэй гөлөг.

    Хариулах
  13. ….Но-той-баярын үгэнд итгэнэ гэж бодоо юу. Хүрэлсүхийн хажууд чи юу хийсэн юм бэ? Хувийн бизнесээ цэцэглүүлэх гэж улс төрд орсон нөхөр шүү дээ.

    Хариулах
  14. Хүрэлсүхийн ерөнхий төрх их болчимгүй шинжтэй харагддаг. Ажил амьдрал дээрээ тийм юм байна. Хөнгөн хуумгай болчимгүйг нь МАХН, МАН ашиглаж байсан байх гэж боддог. Энд тэнд салбагнаад өөрийгөө шатаана ч гэх шиг. Ер их болчимгүй. Мэдлэг чадвар ч маруухан шиг. Төр түмний төлөө зүтгэчих хүн гэж огт харагддаггүй. Ямарч нам эвсэл дэмжддэггүй над шиг хүн хөндлөнгөөс хархад МАХН-ыг 2 хуваах ажлыг Хүрэлсүх хийсэн. Намын нэрээ өөрчилхөд ялангуяа настай гишүүд зарим дэмжигч гишүүд их дургүйцсэн. Тэд нар яахав МАН нэртэй үнэмлэхийг нь авчихна. Гэхдээ ижил дасал болсон МАХН-даа саналаа өгнө дэмжинэ гэцгээж байсан. Тийм хүмүүс зөндөө байгаа. Одоо болж буй намын энэ асуудлуудаас болоод гишүүд нь өөр нам руу МАХН руу хандах хандлагтай болчихжээ. Нам эвслүүд дотор үнэхээр эх оронч аавын хүү ээжийн охин байгаа бол одоо шударгаар ажиллаж эмхэлж цэгцлэх цаг болж дээ.

    Хариулах
  15. Номтойбаяраа чи удаа дараа хүүхэн хүчиндсэнээ тайлбарла. чамайг нэг биш нэлээн хэдэн хүүхэн хүчиндсэнг монгол даяраа мэдэж байгааа…..

    Хариулах
  16. Бэлдүүлж бэлдүүлж гаргаж байгаа ярилцлага нь, энэ мэтийн новшнууд хүрэлсүхийг муулаад байхыг бодход зөв л зүйл хийсэн юм бна

    Хариулах
  17. төлбөртэй гээд байдаг 100 эрхэм нэвтрүүлэгт Хүрэлсүх ороод байсан FB-д бас Хурандаа Хүрэлсүхийг дэмжигчид гээд л байна нэлээн шоучин гар уу энэ. Нэг их ард түмэнд хайртай хүн GEM, VIP саун энэ тэрд ямар мөнгөөрөө байнга үйлчлүүлдэг нь сонин шүү. Но-гүй хүн лав бишдээ Хүрэлсүх

    Хариулах
  18. ХҮний үнэргүй амьтан

    ХӨӨШ НОМТОЙБАЯРААА ИНГЭЖ ЯРИХААСАА ИЧЭЭЧЭЭЭ. ХӨВЧИД БАМБАРУУШТАЙГАА ЯВЖ БАЙСАН ЭХ БААВГАЙГ БУУДАЖ АЛЧИХСАН ҮЙЛДЛЭЭЭ ТАЙЛБАРЛА НОВШООО…. ҮЙЛИЙН ҮР НЬ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ ОЧИНО ДОО…. ЛАЛАРЫН НОВШ

    Хариулах
  19. ХҮРЭЛСҮХ НАМЫН ДАРГА БОЛБОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭНЭ ХУЛГАЙЧ, ХҮЧИГДЭГЧ, АВИЛГАЛЧ, АЛУУРЧИН НОМТОЙБАЯРЫГ ЗАЙЛУУЛАХ БОЛОХООР ЭНЭ ГӨЛӨГ ОДОО ИНГЭЖ ХУЦАЖ БАЙГАА ЮМ.

    Хариулах
  20. Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛ МАКЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛСОН. ЭНЭ ГӨЛӨГ ЗАЙЛАХГҮЙ БОЛ МЭРГЭЖЛИЙН ЗАСАГ ҮҮРД АВИЛГАЛЫНХ БАЙХ БОЛНО. ЗАЙЛ НОВШО

    Хариулах
  21. КОНЦЕССИЙН ГЭРЭЭГЭЭР МАК-НЫХАА ӨРИЙГ УЛСААР ДАРУУЛСАНАА ТАЙЛБАРЛА ГӨЛӨГӨӨ….ОДОО СУУДЛАА АЛДАХ ГЭЭД ШЭЭС НЬ САВИРААД ИНГЭЖ ТӨЛБӨРТЭЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ СУУЖ БАЙНАЛЭЭДЭГ. АРЧААГҮЙ ХҮҮР

    Хариулах
  22. Номтойбаяраа чи Хүрэлсүхэд халдах ажиллагааг зохион байгуулсан гээ биздээ.шоронд энхмэнд чинь бусадтайгаа шоронд чамайг илчлэх гээд сууж байна гэсэн шүүү..чи ч одоо баларлаадаа нотойбаярааааа

    Хариулах
  23. Энэ тагнуулын бүхий л бусармаг ажилагаанд энэмуу номтой холбоотой.Үхдэггүй бузар өвгөн нямтайширтайгаа нийлж засгийн газрыг бүхэлд нь авилгалдсан. бузар лалар байгаа юм

    Хариулах
  24. Энэ Мак компани нь 280сая долларын өртэй.Энэ засаг татан буугдвал номтойбаяр энэ өрөө дарж дийлэхүй МАК дампуурна.Ийм л учраас энэ номтойбаяр үхэл цараилаад Хүрэлсүхийг гүтгээд доромжлоод яваад байгаа юм…

    Хариулах
  25. Наймаачин сда

    300 ордны гэрчилгээг луйвардаж авсан энэ номтойбаяр но илрэхгээд үхлээ. Энэний үгэнд хэн итгэхийн…. Хурдан үхвэл таарна

    Хариулах
  26. Aх аа гээд гүйж явсан биш билүү? Номгүйбаяр ямар сонин ааштай золиг вэ? Өөдгүй л эр гээ Мунзуй хэлээд байсан да. Өөдгүй новш ве?

    Хариулах
  27. Чам хүчин, зодоон , хутга нтр болж нүгэл хийгээгүй.. Чамайг бодоход нэр цэвэр хүн шүү Хүрэлсүх за!! Номгүйбаяр гэж бас 1 Ноен солиот гараад ирлээ…

    Хариулах
  28. Хүрэлсүх нууц наймаа хийж яг сонгуулийн өмнө намын нэрийг сольж олон жилийн ялагдалд хүргэсэн.Харин энэ наймааг хэнтэй хийвээ. Ер нь Элбэгдоржтой хийж ийм байдалд оруулж өөрөө тэрбумын хөрөнгөтэй болсон юм биш үү.Шүүхийхэн улс төрийн янхнууд яг ингэж биеэ худалдаж мөнгөтэй болдог.Хүмүүсийг захиалгаар яллах,захиалгаар алах бол иймэрхүү хүмүүсээс л гарна.Иймд Хүрэлсүхэд МАН-д байх орон зай дууссан Одоохон шадар сайдаа өгөөд явж үз дээ.Хүрэлсүхийн гар хөлүүд орон нутагт олон бий Тэднийг бүгдийг зайлуулах хэрэгтэй.Одоо тэр чинь үүний дараа Баттулгатай сүжирнэ.Яг Жамуух шиг

    Хариулах
  29. Улс төрийн намыг олон хүүхэдтэй айл хэмээн авч үзье. Гэрийн бүх хүн олон янзын аргаар өрх гэрээ өөд нь татан, сайн сайхан амьдръя гэж нэг сэтгэлээр зүтгэж байдаг. Гэтэл гэр айлын ганцхан буруу сэтгэлтэй хүүхэд нь өөр айлд очоод, тэр айлын хүмүүстэй нийлж өөрийн гэр бүлээ муучлан бусдын өмнө дорд үзэж, ичээж, гомдоон, түүнд өгсөн итгэл сэтгэлийг нь хөсөр хаяж байна.

    Хариулах
  30. Хурандаа цолыг ийм амархан авдаг юм бол насаараа армид амьдралаа зориулсан эрчvvд юу болж таарах вэ Энэ гишvvн оороо ямар ч но байхгvй юм шиг ярих юм их л но байгаа даа

    Хариулах
  31. Энэ Номтойбаяр Оюун-эрдэнэ хоёр чинь үй зайгүй найзууд гээ биз дээ. Оюун эрдэнэний лав Соронз сэтгүүл дээр “Номтойбаяр бид хоёр хүн зодож хүүхэд хүчиндсэн гэж хэлүүлтлээ 1? жил хамт байлаа…” гэсэн ярилцлага байсан ш дээ

    Хариулах
  32. Номтой маань өөрөө ариун явдалтан юм байхдаа. Өөрийнх нь аав албан тушаалаа ашиглаж өнөөдрийн нарийн сухайтыг авсан биз дээ.Энэ үйлдэл нь хууль бус ш дээ.Өөрөө их журамтай шударга хүн гэхийн бааранд хутга бариад хүн дээрэлхэж зоддог нь бас ариун явдал уу.

    Хариулах
  33. Ман гишүүдээс

    ХЭН НЬ ХУВИЙН КОМПАНЫХАА МӨНГИЙГ УЛСААС ТӨЛҮҮЛЭЭД ХЭН НЬ ТӨЛҮҮЛЭЭГҮЙ ГЭДЭГ ГАНЦ ҮЗҮҮЛЭЛТЭЭРТДҮГНЭХЭД ТАНИГДАНА

    Хариулах
  34. Nomtoibayaraa chi bol tsergiin khun bish tagnuulchin
    kharin Xurelsux bol yaag tsergiin darga za yu. tsergiin surguuli togsson jinkhene tsergiin darga daa khurandaa baitugai general ch baikh khun. Nomtoibayaraa chi 1 sekund tsergiin alba khaasan uu. manai Xurelsux bol 4 jil tsergiin surguulid surch alba khaasan er dee za yu

    Хариулах
  35. Намтайшир бол нуруутай,харьцаа сайтай, хүн чанартай эр хүн байгаа юм шүү. Харин хүүтэй нь ойр байгаагүй. Уг нь хүмүүжил сайтай л байх ёстой.

    Хариулах
  36. Hen ni hen baih ni uund hamaagvi gol ni hun chanartai bh ni chuhal.Hurelsuh bol buh argaa barj yawna yandaa tsergiin ulsuud hurandaa tsol awsand ni deed doodgvi gaihaj yaridag yum bna lee ugaasaal yum yumruu uschsen iim nohoig gudamjind ni neg mur gargah heregtei.Ard irged oilgoj mederch bga harin namiin 65 ene hvnrvv urawsan ulsuud ahij songuulid goriloodch nemergvi bolno do.Songoltiig ard irged uhaalgaar ugdug bolson.Namdaa oruulj saidiin ajil ugsun ulsuud yamarwaa negen argaar namaasaa hurdan zailuulahgvi bol zasag unah ard irged hohiroh asar tom garz hohirliig namdch ter uls orondch ter ah dvv nartaich ter unen gai bolj bna.

    Хариулах
  37. Hurelsuhd hurandaa bish ardiin jujigchen uguhgui de.Ter tsergiin saiha ue ueiin hurandaa nariin neriig unen gutaaj bna daa.Iim archaagvi hurandaach gej yu bhaw iim hortoi hvn nam udirdah bish namiig butargah hun namaasaa shuudl huuh ni zuw.

    Хариулах
  38. Хүрэлсүх яаж яваад хурандаа болов оо. Мөн улс удирдаад явчих мэдлэг. ухаан дутна даа. Гайгүй сэргэж байгаа эдийн засаг элгээрээ хэвтэнэ биз. Энэ нөхрийг албан тушаалтай үед л ардын нам байнга сонгуульд ялагддаг шүү дээ. Тэнэг зоригтой хүн л юм даа.

    Хариулах
  39. Номт ч жинхэнэ МАН ыг мөнгөөр угжиж байгаад энэ суудалдаа очсон болхоор хэн хэнд мөнгө өгсөнөө шууд хэлчихвэл харин үнэн үгтэй гэж үнэлэх байх шүү ,Одоо цадаж хандаггүй юм уу газарийн баялаг руу ингэж их дайрах чинь арай л дэндлээ бас хажуугаар нь зээлээ тэглүүлээд байх чи одоо болно доо шунал чинь ихдэж л байна даа

    Хариулах
  40. 30 гэр бүлийн 1 ш дээ. Цагаан суварга, нарийн сухайт, хөх цав,хөөтийн ордуудаа буцаагаад өг, чи ямар бааж бгаад бий болгоо юу чингис бондоос авсан зээлээ төл муу нусгай минь

    Хариулах
    • 30 гэр бүлийн 1 ш дээ. Цагаан суварга, нарийн сухайт, хөх цав,хөөтийн ордуудаа буцаагаад өг, чи ямар бааж бгаад бий болгоо юу чингис бондоос авсан зээлээ төл муу нусгай минь. Аавынхааа нэрийг бүү хугал

      Хариулах
  41. ХҮК Ч ХҮҮР ЮМ ДАА. БАЛИАР БАНДИ ГЭЖ ХАРАГДААД Л БАЙСЫН. ЭНХБАЯРТАЙ ХУЙВАЛДАЖ МАХН-ЫГ ЗАДАЛЖ МАН НЭРИЙГ НАМД ЭНХБАЯР НЬ МАХН НЭРИЙГ АВАХ ГОЛ АЖЛЫГ ХИЙСЭН, ОЛОН ГИШҮҮДИЙГ ХАГАЛАН БУТАРГАСАН АМЬТАН ШҮҮ ДЭЭ! ЗАЙЛ ХҮҮР ХҮҮК!

    Хариулах
  42. НАМЗХ-ын гишүүн

    НАМЗХ гэдэг МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагад 36 хүртэлх насныхан багтдаг байсныг энэ Номтойбаяр өөртөө тааруулж 40 нас болгосон нь чухам үнэн (учир нь энэ байгууллагын нэрийг барьж улс төрд зууралдах гэж тэр шүү дээ ) , бүх НАМЗХ-ын залуучууд мэднэ дээ… Үүнийг арай гүтгэлэг гэж хэлэхгүй байлгүй . Ичиж амьдарлаа Номгүйбаяр аа чи…

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.